НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!
ФАКТЧЕК

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

2026 оны 6-р сарын 29
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Туулын хурдны замын төсөл анхнаасаа Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар болон тэдний цүнх баригчдын луйвар байсан нь дараах баримтуудаар нотлогдож байна.

НЭГ. ТӨСЛИЙН ТӨСВИЙГ ХОЁР УДАА БАТАЛЖЭЭ

Нийслэлийн ИТХ-аас Туулын хурдны замын төслийн төсвийг анх харьцангуй багаар тооцож байсан ч маш богино хугацаанд төсөв нь гэнэт нэмэгдсэн байна.

Анх 2024 онд төслийн нийт өртгийг ₮916.3 тэрбум байхаар баталжээ. Үүнээс хэдхэн сарын дараа 2025 оны төсөвт тодотгол хийж, төслийн санхүүжилтийг ₮2.3 их наяд болгон нэмсэн. Өөрөөр хэлбэл, нийт 32 км урттай Туулын хурдны замын нэг км-ыг нь ₮71 саяар тооцсон нь дэлхийн хамгийн өндөр зардалд тооцогдож байна.

Тэгвэл 2026 оны төслийн санхүүжилтыг ₮2.3 их наяд төгрөг хэвээр батлаж, харин төлбөр төлөлтийг нь ₮800 тэрбум төгрөг нэмжээ

ХОЁР. БУДИЛААНТАЙ, БУЛХАЙТАЙ 2 ТЕНДЕР

Төслийн гүйцэтгэгчийг сонгох уралдаант шалгаруулалтыг хоёр удаа зохион байгуулсан байна.

Эхний удаад ₮1,9 их наядын төсөвт өртөгтэй тендерийг 2025 оны 1-р сарын 27-ны өдөр зарласан ч үнэлгээний дүгнэлтээр шалгаруулалт амжилтгүй болжээ. Тухайн үед тендерийн төсөвт өртөг эрх бүхий байгууллагын магадлалаар баталгаажаагүй байжээ.

Хоёр дахь тендерийг 2025 оны 4-р сарын 23-нд зарласан байна. Ингэхдээ төсөвт өртөгийг ₮2.3 болгон нэмснээр Хятадын “Хао Юань групп” болон “Тяньжин ӨүБайВэй” компаниудын түншлэл “хамгийн сайн” гэж үнэлгээг аван ялалт байгуулсан. Энэ удаагийн төсөвт эрх бүхий байгууллага магадлал хийсэн гэж байгаа ч үнийн зөрүү болон хууль тогтоомжид нийцсэн эсэхийг аудитын эцсийн тайлангаар удахгүй тодорхой болно.

ГУРАВ. УРЬДЧИЛГААНД ₮500 ТЭРБУМЫГ АЛЬ ХЭДИЙН ОЛГОЖЭЭ

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-д бүртгэлтэй “Чайна хайвэй групп лимитэд” шалгарсан. Тэдний гаргаж өгсөн хөрөнгийн баталгааг үндэслэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын төсвөөс асар их хэмжээний мөнгийг урьдчилсан шилжүүлжээ.

2025 онд ₮401 тэрбум төгрөг, 2026 онд ₮99.0 тэрбумыг шилжүүлсэн байна.

Гэхдээ энд нэг ноцтой асуудал байна. Тодруулбал, гүйцэтгэгч компани нь урьдчилгаа мөнгөний баталгаа гаргагчаар гадаадад бүртгэлтэй “Жианбанг инженеринг перформанс гаранти” гэх компанийг сонгосон байдаг. Гэсэн атлаа Монгол дахь албан ёсны төлөөлөгч, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдээр нь дотоодын “Мөнх даатгал” ХХК-ийг томилсон нь анхаарал татаж байна.

ДӨРӨВ. ДАГАЛДАХ ЗАРДАЛД ҮРСЭН ₮7.8 ТЭРБУМ

Төслийн үндсэн өртгөөс гадна дараах бэлтгэл ажилд нийт ₮7.8 тэрбумыг зарцуулсан байна.

ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээнд ₮100 сая, зураг, төсвийг шинэчлэх ажилд ₮2.9 тэрбум, газар чөлөөлөх нөхөн төлбөрт 2025 онд ₮800 сая, 2026 онд ₮3.9 тэрбум буюу нийт ₮4.7 тэрбумыг нийслэлчүүдийн төлсөн татварын мөнгөнөөс гаргасан. Мөн “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны зардалд ₮50 сая, гэрээ хэлэлцээ хийх зөвлөх үйлчилгээний зардалд ₮25 саяыг зарцуулжээ.

ТАВ. Х.НЯМБААТАР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС АВАХ 4 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗӨРЧЖЭЭ

Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн байгууллагаас авах 15 тусгай зөвшөөрлөөс 4 зөвшөөрлийг аваагүй. Газар эзэмшүүлэх зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл, усны сан бүхий газрын ашиглалтын төслийн дүгнэлтийг аваагүй нь баримтаар тогтоогджээ.

Мөн төсөл эхлүүлэхэд шаардлагатай Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй, археологи, палеонтологи, түүх угсаатан зүйн хайгуулын тандалт, судалгааны ажил хийгдэж, дүгнэлт, тайлан гаргаагүй байхад яаран сандран голын бургас хядаж эхэлсэн.

Иймээс иргэд, олон нийт Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар мөнгө угаахаар адгаж, сандрахдаа Монголын олон хууль зөрчсөн гэж хардаж байна.

Түүнчлэн төслийн авто замын трассын өөрчлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 58 нэгж талбарын газар эзэмшигч, ашиглагчтай зөвшилцөж, 54 нэгж талбарын иргэн, хуулийн этгээдтэй зөвшилцөөгүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 29.2 дахь заалттай нийцээгүй гэж үзэж байна.

Эцэст нь, Туулын хурдын замын төслийн тендер шалгаруулалт, төсвийн огцом өсөлт болон урьдчилгаа төлбөр олгосон асуудлууд хэтэрхий эргэлзээтэй байгаа тул аудитаар шалгаад орхих бус хууль хяналтын хүрээнд эцэслэн тогтоох шаардлагатай.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

₮2 тэрбумын босгыг давуулж зээл авсан 11 компанийн асуудлыг шийдтэл зээлийг түр зогсоожээ

₮2 тэрбумын босгыг давуулж зээл авсан 11 компанийн асуудлыг шийдтэл зээлийг түр зогсоожээ

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11