2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9


1. Улс төр бол урлагийн үзлэг ч мөн, бас бооцоот тоглоом юм. Үзүүлбэр дуусвал хөшиг хаагддаг. Хөшигний цаана бооцоот тоглоом өрнөж буйг үзэгчид харин олж харахгүй. Урлагийн үзүүлбэрт хэн нэгэн түрүүлж, бооцоот тоглоомд аль нэг нь ялж болно. Аль эсвэл бүгд хожигдож мэднэ. Ялагчгүй тоглоом, гоцлолгүй үзүүлбэр ч гэж байна.
2. Ардчилсан намын бүлгээс 14 хоногийн өмнө "Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох”-ыг шаардаж, үгүй бол өөрийг чинь огцруулна шүү гэж Ерөнхий сайдад хэвлэлээр үг дайжээ. Энэ нь сөрөг хүчний шаардлага уу, шантааж уу?!
Сөрөг хүчний хувьд АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралд шаардлага тавихыг буруутгах аргагүй ч гэлээ түүний акц олон нийтээс лав алга ташилт авсангүй.
Эдийн засаг суларч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байхад гэрээ нурааж тоглох нь угтаа улсаа нураахтай ижил. АН-ын хувьд аль эртний өс хонзонгоо МАН-аас авч, Н.Учралыг Ерөнхий сайдаас буулгах нь өөрсдөд нь кайфтай байж магадгүй. Гэлээ гээд ард иргэд аж амьдралыг маань сайжруулаад өгөөч л гэж аль, алинаас гуйж суугаа.
3. Н.Учралын Засгийн газар зуу ч хоноогүй байна. Энэ 100 хоногт ямарч байсан улсын дотор улс болсон Улаанбаатарыг хулгай луйвраас чөлөөллөө. Хачирхалтай нь, О.Цогтгэрэл одоо ч МАН-ын авлига, хулгайн тухайд амаа үдүүлсэн мэт явдаг.
Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд МАН-ын адил сандал суудлын хэрүүл хийцгээв. Намын дарга спикер хийхгүй л гэнэ. Спикер нь эрх баригч намын гишүүн байх ёсгүй л гэнэ. Индэр дээр Ерөнхий сайд суух учиргүй л гэнэ. Бүр сүүлдээ хадуураад Ерөнхийлөгч том уу, парламент том уу дээрээ тулсан.
4. Сөрөг хүчин иргэдийн амьдралын төвшин, эдийн засгийн үзүүлэлт, албан тушаалтнуудын авлигын кэйсүүд дээр үндэслээд Засгийн газарт шахалт үзүүлж буй бол сайн хэрэг. Ганц сайдаар шалтаглан засгаас сайдын суудал шантаажлаж буй бол улс төрийн хувьд хэт жижигхэн тоглолт болно. Ерөнхий сайдад хариуцлага тооцно гэдэг улс төрд хамгийн том "атом бөмбөг" тэслэж байгаатай ялгаагүй. Атомын бөмбөг хаяхыг төлөвлөж буй бол сөрөг хүчинд ирэх үр дагаврыг нь тооцох ёстой.
5. МАН муу муухай харагдлаа гээд АН сайн, сайхан харагдахгүй. Монгол Улс тогтворгүй, найдваргүй муухай харагдана. Угтаа АН-ын Монгол, МАН-ын Монгол гэж үгүй.
Монголын Засгийн газрын дараалсан огцролтууд эдийн засагт ч халтай. Гэхдээ улс төрийг тогтворгүй болгох, Н.Учралыг унагаах нь О.Цогтгэрэлийн амаар хэлүүлж буй нам дамжсан мафийн үг байж мэднэ. Мэдээж, тэр нь МАН+Женко мафи.
Хоржоонтой нь, О.Цогтгэрэлийн акц их санасан газар хоосон хонох магадлалтай. Засгийг огцруулах сөрөг хүчний даргын шаардлага "хоосон буу" төдийхөн, дээр нь олон нийтийн анхаарлыг галтай асуудлаас түр сарниулах гэсэн зорилготой ч юм шиг.
6. Бүлгийнхээ шийдвэрийг дагана гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат хэвлэлд ярицлага өгчээ. Гэхдээ бүгд дагах эсэх нь одоогоор тодорхойгүй. Гэлээ гээд засгийг огцруулж чадах эсэх нь бас бүрхэг.
Сүүлийн үеийн томилгооноос харахад Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар нэг талдаа гарч, эсрэг талд анд найзуудын дунд үл харагдах ан цав үүссэн нь илт. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан гэж одоо байхаа больсон гэсэн үг.
7. Д.Амарбаясгалан найздаа гурван удаа зам тавьж өгсөн, дөрөв дэх удаагаа түүний мэхэнд унасан. Одоо тэнэг хүн биш бол нэг голын усанд хоёр шумбадаггүйг ойлгосон биз. МАН-ын дарга Н.Учралын хувьд өмнө нь ч Д.Амарбаясгалантай илүү ойр харилцаатай байсан.
Тэр үүднээс дүгнэхэд, магад Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарт алдсан хотын намын хороогоо эргэж авах боломж гэж Д.Амарбаясгалан энэ удаад тооцож буйг үгүйсгэхгүй.
Хотын дарга Д.Пүрэвдагвын хувьд "аавын ч хүү, ээжийн ч хүү" гэгчээр Н.Учралын ч хүн, Д.Амарбаясгалангийн ч дүү. Ингээд харвал Д.Амарбаясгалангийн фракц Ардчилсан намын улс төрөөр үг-үйлдэл хийхгүй нь ойлгомжтой.
8. Улс төрд шүдгүй арслангийн архираан хэнд ч айдас төрүүлдэггүй. АН-ын бүлэг хариуцлага тооцох асуудлыг "намын дарга, бүлгийн дарга шийднэ" гэж хойш тавьж байгаа нь тэд өөрсдөө ч үүндээ итгэлгүй байгаагийн нотолгоо. Намын дарга, бүлгийн дарга шийднэ гэдэг нь О.Цогтгэрэлийг асуудлаа хар толгойгоороо хариуцаарай гэсэн үг юм. Акц нь хол явахгүй бол АН-д хасах оноо авчраад зогсохгүй, О.Цогтгэрэл бүлгийн болон намын тамгаа алдаж болзошгүй. Ялалт бүгдийнх байдаг, ялагдал даргынх болж хувирдаг.
Тоо бодвол О.Цогтгэрэлийн акц парламентын босго давах магадлал муу. Давлаа гэхэд 64 кноп хүрэх эсэх нь эргэлзээтэй. Үүнийг л алсын газраас тоос татуулах туурай чинь хаана байна, алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна..., гэдэг юм!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9