2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй нефть, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлттэй зэрэгцээд ОХУ шатахууны экспортоо 4-р сарын 1-нээс зогсоох шийдвэр гаргав.
Нефтийн бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас шууд хамааралтай Монгол Улс хэдийгээр тогтвортой нийлүүлэлт, худалдан авалтын гэрээ хийсэн ч бодит байдал дээр эрсдэлт нөхцөлд байна.
Олон оронд агаарын тээвэр, автотээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл гээд эдийн засгийн бүхий л салбарт бодит хүндрэл үүсч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, үйлдвэрүүд зардлаа танаж, түр зогсолт хийж, ажилчдаа цомхотгож байгаа тухай “Financial Times” гэх мэт дэлхийн хэвлэлүүд бичиж эхлэв.
Инфляцыг хяналтаас алдчихгүйн тулд улс орнууд эрсдэлийг сөрөн зогсох онц байдал зарлан, цаг минут алдалгүй бодлогын арга хэмжээнүүд авч, гадаад, дотоод зах зээлээ хамгаалж байхад Монгол Улсын парламент чуулганаа хуралдуулж чадахгүй болтлоо гацсан.
Төрийн гацааг тайлж байгаагаа Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригийн /2026.03.27/ УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохдоо хэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзлаа. УИХ-ын гишүүд түүний хүсэлтийг олонхиороо дэмжин баталсан учраас МАН-ын Бага хурлаар /2026.03.29/ дараагийн Ерөнхий сайдад УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.
Гэхдээ, Г.Занданшатарын Засгийн газар огцорлоо гээд Монгол Улс дэлхийн хямралыг тойрч гарахгүй. Дараагийн Ерөнхий сайд Н.Учрал ч хямралтай нүүр тулна. Гол нь, цохилтыг хэрхэн зөөлөн мэдэрч, ард иргэдийн нуруунд ачаа бага үүрүүлэх вэ гэдэг төрийн бодлогын ноён нуруунаас шалтгаална.
Л.Оюун-Эрдэнийн засгийн хэт хөөсрөлттэй, хэт хөөрөлттэй бодлогоос болж Монгол шатахууны хомсдолд орж, эрчим хүчний хязгаарлалттай нүүр тулсан. Нүүрсний экспорт зогссон, эдийн засгийн өсөлт 2.6% болж саарсан, инфляц өссөн, валютын нөөц буурсан гэх мэт таагүй тоотой эдийн засгийн хүлээж авсан Г.Занданшатар харьцангуй богино хугацаанд олон үр, дүнтэй ажлыг хийж, гүйцэтгэсэн.
Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа 2025 онд төсвийг зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, данхар бүтцийг цөөлж, төсвийн үр ашиггүй үрэлгэн зардлыг танаж, авлига, луйврын бусармаг хэргүүдийг олон нийтэд ил болгосон.
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар есөн сарын дотор төрөөс санхүүждэг 29 зөвлөл, хороо, “Эрчист Монгол” гэх мэт давхардсан чиг үүрэг, данхар төсөвтэй байгууллагуудыг татан буулгаж, яамдын бүтцийг 81 нэгжээр, агентлагийн удирдлагыг 54-өөр, төрийн өмчит компаниудын удирдлагыг 200-гаар цөөлсөн.
Нүүрсний гэх авлига албан тушаалын хэргүүдэд талхлагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-г хоёр сарын дотор цэгцэлж, олборлолт, борлуулалтыг нь 1.6 дахин нэмсэн. Биржийн ил тод, нээлттэй арилжаагаар нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэж, эдийн засгийн өсөлт 6.8% болсноор Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтворжиж, хөрөнгө оруулагчдын анхааралд өртсөн. Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан $500 саяын “Сенчири-5” бондод $1.6 тэрбумын захиалга ирсэн, валютын нөөц $7 тэрбумд хүрсэн гээд төр хэмнэж болдгийг, бодлогоор эдийн засгийн өсөлтийг авчирдгийг тоогоор тайлагналаа.
“Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина” гэж улстөрчдийн халаасанд орох шахсан Бортээгийн ордыг Монголын өгөөж 51%-иас буурахгүй зарчмаар олон улсын нээлттэй зах зээлд гаргасан.
“Рио Тинто”-д Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагыг тодорхой тавьж, хэлэлцээрийн ширээний ардаас “таалагдахгүй байна” гэж буцаасан, ус бохирдуулсны төлбөрийг “Оюутолгой”-гоос нөхөж авах, эсвээс ашиглуулахгүй байх асуудлыг тавьсан гээд Г.Занданшатартай хамт шийдсэн олон асуудлыг үргэлжлүүлэх нь эдийн засаг, нийгмийн шаардлага хэвээр үлдэж байна.
Мөн Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс чих тавин хүлээж байгааг “шинэ” Засгийн газарт сануулах юун.
Гол нь, Г.Занданшатарын Засгийн газраас авлига албан тушаалын том хэргүүдийг олон нийтэд ил болгоод байгаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, МАН-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан, МАН-ын генсек асан Д.Амарбаясгалан нартай холбоотой авлига албан тушаалын хэрэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа нарын Үндсэн хууль зөрчсөн гэх хэргийг эцэслэж, мухарлах ёстой. Учир нь, санаад оромгүй сая, сая ам.долларын хэрэг Монгол Улсыг муухай харагдуулж, хэн нэгэн энэ "огцролт"-оос ял завших вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна.
Энэ бол нам доторх дотоод зөрчил огтоос биш. Улс орны эрх ашгийг хөсөрдүүлж, ард иргэдийн боломжийг хулгайлсан хэргүүд. Тиймээс шинэ Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болоод байгаа МАН-ын дарга Н.Учралын хувьд энэ бүх хэргийг эцэслэх ёстой. Тэгж гэмээнэ МАН урагшилна, дараагийн сонгуулиар ард иргэдийн итгэлийг хүлээх тухай бодож чадна.
Тэмдэглэх ёстой өөр нэг зүйл бол Ерөнхий сайд (асан) Г.Занданшатар хэвлэлд нээлттэй мэдээлэл өгч, бодит байдлаа хэлдэг, ажлаа тайлагнаж чаддаг нь бас нэг давуу тал байв. Өмнө нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил гаруй Засгийн газрыг удирдахдаа сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулахаас илүү тавилттай контентыг "төрсөн ах" нь бүтээдэг байсан нь бодит үнэн.
Тиймээс дэлхийн эдийн засагт хямралын шуурга дэгдсэн энэ өдрүүдэд Монгол Улс бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг, багаа зангиддаг, удирддаг, ажлаа хийдэг, нээлттэй хэлдэг, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаа уншиж чаддаг, хямралын менежмент сайтай хамгийн гол нь шударга ёсны манлайлал үзүүлж чаддаг, ёсзүйтэй Ерөнхий сайдыг хүсч байгааг МАН-ын дарга Н.Учрал ухамсарлаж, энэ албан тушаалыг хүлээж авах нь тодорхой.
Тэрбээр өөрийн санаачилсан, төрийн олон саад хоригоос иргэд, аж ахуйн нэгжээ “чөлөөлөх” аяныг үргэлжлүүлэх нь ойлгомжтой ч өмнөх Засгийн газрын эхлүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, төрийн бүх шатанд хэмнэлтийн зарчмаар ажиллах, төсвийн үрэлгэн зардлыг танах, баялгийн тэгш хуваарилалт, төрийн авлигад идэгдсэн тогтолцоог халах гээд үргэлжлүүлэх олон ажлууд түүнийг хүлээж байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19