НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Азийн уур амьсгалын 130 мянган жилийн түүх ба Монголын экосистемийн ирээдүй
АНАЛИЗ

Азийн уур амьсгалын 130 мянган жилийн түүх ба Монголын экосистемийн ирээдүй

2026 оны 3-р сарын 18
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Хятадын эрдэмтэд сүүлийн 130 мянган жилийн хугацаанд Ази тивийн уур амьсгалын эрс тэс өөрчлөлтүүдийн учрыг тайлжээ. Ланжоугийн их сургуулийн мэдээлснээр энэхүү судалгаа нь Азийн бүс нутаг дахь тоосжилтын хуримтлал, чийгшлийн өөрчлөлт болон орон зай, цаг хугацааны олон хэмжээст хүчин зүйлсийг судлахад томоохон ахиц дэвшил авчирсан байна.

"Science Advances" сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү бүтээл нь ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлагыг урьдчилан таамаглах урт хугацааны жишиг үзүүлэлтийг бий болгосон гэдгийг Ланжоугийн их сургуулийн Эх дэлхий, байгаль орчны шинжлэх ухааны коллежийн профессор Ли Гуочян онцолсон байна.

Судалгааны баг Төв Азийн хуурай бүс нутаг болон Төвөдийн өндөрлөг дэх 20 гаруй цэгт өндөр нарийвчлалтай судалгааны шинэ технологийг ашиглажээ. Өөрөөр хэлбэл, кали-фельдспарын хэт улаан туяаны люминесценцийн аргаар шороон давхаргын насыг маш өндөр нарийвчлалтай тогтоож чадсан байна.

Азийн уур амьсгал нь хэд хэдэн агаарын томоохон урсгалын системээс шууд хамааралтай байдаг. Нэгдүгээрт, дунд өргөргийн баруун чиглэлийн урсгал. Төв Ази болон Монголын баруун хэсгийн чийгшлийг тодорхойлогч агаарын гол урсгал юм.

Хоёрт, Зүүн Азийн зуны муссон буюу Номхон далайн чийглэг агаарын урсгал,

Гуравт, Өмнөд Азийн зуны муссон буюу Энэтхэгийн далайгаас ирэх хур тунадасны эх үүсвэр,

Дөрөвт, Зүүн Азийн өвлийн муссон гэх хүйтэн, хуурай агаарын урсгал буюу Сибирийн хүйтнээс эхтэй Монголын хахир өвөл.

Эдгээр агаарын урсгал нь бүс нутгийн уур амьсгал, хүмүүсийн аж амьдралын хэв маягийг олон мянган жилийн турш тогтоож ирсэн байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд Ази дахь тоосжилтын хуримтлал нь зөвхөн өвлийн хүйтэн салхины хүчнээс хамаардаг "хариу үйлдэл" биш гэнэ.

Шар шорооны хуримтлалд дараах хүчин зүйлс цогцоор нөлөөлдөг болохыг тогтоожээ.

  • Цөлжилт

  • Хөрсний бэхжилт

  • Орон нутгийн газар зүйн тогтоц

  • Далайн түвшний хэлбэлзэл ба хүний зохисгүй үйл ажиллагаа.

Энэхүү судалгааны материал нь Монгол орны хувьд байгаль орчны аюулгүй байдал, бэлчээрийн менежмент, цөлжилттэй тэмцэх бодлогод стратегийн ач холбогдолтой юм.

Монгол Улс нь Азийн шар шороон шуурганы гол эх үүсвэрүүдийн нэг. Монголд төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал болсон. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76% гаруй нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн нь ч үндсэн шалтгаан болж буй.

Сүүлийн жилүүдэд хаврын улиралд Монголд шар шороон шуурганы давтамж өмнөх жилүүдээс идэвхжсэн, ялангуяа говь, хээрийн бүс нутгаас гадна төвийн бүсээр ч хүчтэй шуурах тохиолдол нэмэгдэж байна.

Судалгаанд дурдсан 130 мянган жилийн тоосжилтын түүх нь манай гoвийн бүс нутаг хэрхэн тэлж, хумигдаж байсны "гэрч" болох юм. Тоос хуримтлагдах үйл явц нь зөвхөн салхины хүчээс бус, ургамлан бүрхэвч ба хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс (бэлчээрийн талхагдал, уул уурхай) хамаардаг.

Монгол орны уур амьсгал баруун зүгийн агаарын урсгал болон Зүүн Азийн муссоны зааг дээр оршдог. Манай орны баруун болон зүүн бүс нутагт чийгшлийн хэмжээ өөр, өөр байдаг нь ийм учиртай аж. Сүүлийн жилүүдэд баруун аймгуудад гандуу, зүүн болон төвийн бүсэд үер усны аюул ихсэж байгаа нь эдгээр агаарын урсгалын эрс өөрчлөлттэй холбоотой байх магадлалтай.

Профессор Ли-гийн хэлснээр "Дэлхийн дулаарлын дэвсгэр дээрх хуурайшилтын чиг хандлага" нь Монгол орны хувьд хамгийн том аюул болно. 130 мянган жилийн өгөгдөл нь уур амьсгал дулаарахад Азийн гүн дэх хуурай бүс нутгууд (Монголын говь гэх мэт) хэрхэн хариу үйлдэл үзүүлдэгийг харуулж байна. Хэрэв дулаарал энэ хэвээр үргэлжилбэл шар шороон шуурга улам эрчимжиж, хөрсний үржил шимт үе давхарга үгүй болох эрсдэл бодитоор нүүрлэж байгааг сануулж байна.

Ланжоугийн их сургуулийн энэхүү томоохон бүтээл нь Азийн эх газрын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг цогцоор нь сэргээн засварласан анхны тохиолдолд тооцогдож буй юм. Энэ нь зөвхөн эрдэм шинжилгээний ажил биш, харин Монгол шиг эмзэг экосистемтэй орнуудын хувьд "уур амьсгалын анхааруулга" болж байна.

Цөлжилтийг сааруулах, салхины хамгаалалт бий болгох зорилготой Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Хятад, БНСУ зэрэг улс ихээхэн дэмжиж буй.

Монголын шороон шуурганы улмаас говь, хээрийн бүсээс хөрсний үржил шимт дээд үе хийсэхэд тэрхүү хөрсөнд агуулагдаж буй ургамлын үрүүд хамт хийсдэг. Энэ нь тухайн бүс нутагт ургамлын бүрхэвч дахин төлжих боломжийг хязгаарлаж, цөлжилтийг эрчимжүүлдэг. Шуурганд хийсч ирсэн үрүүд өөр экосистемд (БНСУ, Японд) цацагдаж, тухайн газрын унаган ургамлыг шахан гаргах "харьжсан ургамал" болох эрсдэлтэй.

Бид байгалийн жамаар явагддаг 130 мянган жилийн мөчлөгийг өөрчилж чадахгүй ч, судалгаанд дурдагдсан "ургамлан бүрхэвч" болон "хүний үйл ажиллагаа" гэсэн хүчин зүйлс дээр анхаарч, цөлжилтийн хурдыг сааруулах, бэлчээрээ хамгаалах зэргээр ирээдүйд нүүрлэж буй байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах боломжтой юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11