2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4


Төрийн өмчит компани бол ёроолгүй мөнгөний сав гэж хувь, хувьсгалгүй ойлгодог. Тиймээс манай үндэсний гэх тодотголтой томоохон компаниуд төсөв ухаж, төрийн өмчит компанид шахаа, шантааж хийж амьдардаг бичигдээгүй дүрэмтэй. Товчхондоо “миний мөнгө миний л мөнгө, төрийн мөнгө миний л мөнгө” гэх дүрэм тэнд үйлчилсээр ирсэн, үйлчилсээр ч байгаа.
Энэ оны наймдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компани 294 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ЭТТХК/20250102304 дугаартай “Түлш, шатахуун нийлүүлэгчийг сонгох" тендерийг tender.gov.mn сайтад зарласан байдаг.
Тендерийн шалгаруулалтыг энэ оны 9-р сарын 1-нд зохион байгуулж, "НИК" ХХК, "Шунхлай петролиум" ХХК-ийн түншлэл, “Содмонгол групп” ХХК, “Роснефть Монголия” ХХК нар оролцжээ. Есдүгээр сарын 1 бол хичээлийн шинэ жилийн анхны өдөр. Олон нийтийн анхаарал хичээлийн шинэ жил дээр төвлөрөхтэй зэрэгцээд тендерийн ялагчийг тодруулсан нь “Чоно борооноор...” гэх үгтэй утга нийцнэ.
Компаниудын зүгээс түлшний нэгж үнийн хувьд “Содмонгол групп” ХХК нь дизель түлш /энгийн/ 2651 төгрөг, дизель түлш /евро-5/ 2760 төгрөг, “Шунхлай петролиум” ХХК нь дизель түлш /энгийн/ 2698 төгрөг, дизель түлш /евро-5/ 2789 төгрөг, “НИК” ХХК нь дизель түлш /энгийн/ 3050 төгрөг, дизель түлш /евро-5/ 3300 төгрөгөөр нийлүүлэх санал өгчээ.
Ингээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Содмонгол групп”-тэй 239 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахаар болсон байдаг.
Гэвч, тендерт оролцсон “НИК" ХХК, "Шунхлай петролиум" ХХК-ийн түншлэлээс уг шийдвэрийг эсэргүүцэж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол гаргасан. Энэ дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж 2025 оны 10-р сарын 28-ны өдөр “Шунхлай петролиум” ХХК-ийн түншлэлд 242.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргасан.
Улмаар 2025 оны 12-р сарын 2-ны өдөр “Шунхлай петролиум” ХХК-ийн түншлэлтэй төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс “Түлш шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.
Тендерийн зорилго нь хамгийн бага үнийн дүнтэй оролцогчийг шалгаруулах байсан. Ашгийн төлөөх компани төрийн өмчит ба хувийн өмчөөсөө үл хамаараад өөртөө ашигтайгаар хамгийн бага үнийн дүнгээр шатахуун худалдаж авах нь бизнесийн энгийн зарчим. Тэр нь Ц.Анандбазартаа болон П.Батсайхан гэх хувь хүндээ биш тендерт ирүүлсэн оролцогчдын хэн нь хамгийн бага үнийн санал ирүүлсэн бэ гэдгийг гол шалгуураа болгох ёстой. Хувийн компани ийм алдагдалтай наймаа хийхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой” дээр зөвхөн эрх ашиг л үйлчилдэг. Тиймдээ ч тус компани Монголын хулгай луйвар, дээрэм тонуулын хамгийн том үүр овоохой болсон биз.
Цаг хугацааны дараалал, эргэж буцсан тендерийн шалгаруулалтаас харахад “Шунхлай” ба “НИК” компанийн түншлэл улс төрийн эгзэгтэй мөчийг ашиглан Ц.Анандбазараар барьцаалан Г.Занданшатарт шантааж үзүүлэх замаар “Эрдэнэс Тавантолгой”-д шахуу хийсэн үү гэдэг асуулт эндээс тавигдаж байна.
Өөрөөр хэлбэл, МАН-ын дотоод зодооныг овжин ашиглаж, “Эрдэнэс Тавантолгой”-той хуйвалдах замаар өндөр үнээр шатахуунаа шахсан байх хардлага ч төрж байна. “Эрдэнэс Тавантолгой”-д олон нийтийн хяналт оруулахгүйгээр энэ мэт шахаа, шантаажны асуудал амь бөхтэй байсаар байна. Иймээс тус компанийн 10 хувь дээр IPO гаргах биш 49 хувийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр зарж байж л тэнд үүрлэсэн хархнуудыг цэвэрлэж чадах юм.
Б.БАТ

Иймд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Шунхлай петролиум” ХХК-ийн түншлэлтэй “Түлш шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4