2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4

Дөрвөн жилийн өмнө 30 дугаар Их хурлаасаа МАН-ын даргаар сонгогдохдоо Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн зургаан бодлого”-оо зарлаж байв. Эдгээр нь,
Боомтын сэргэлт
Эрчим хүчний сэргэлт
Аж үйлдвэржилтийн сэргэлт
Хот, хөдөөгийн сэргэлт
Ногоон хөгжлийн сэргэлт.
Төрийн бүтээмжийн сэргэлт байв.
“Шинэ сэргэлтийн бодлого” бол түүний улс төрийн гол РОМАНТИЗМ юм. Харамсалтай нь, эдгээр зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг шаардагдаж буйг онцолж асан Л.Оюун-Эрдэнийн засагласан он жилүүдэд эсрэгээрээ улсад нүүрлэсэн хулгай, луйврын хэмжээ 440 их наядаар яригдаж байна. Их наяд гэдэг Монголд зөвхөн их хулгайн “мөнгөн дүн” болж хувирсан.
Төсвийн зарлага нэмэгдэхийн хэрээр төрийн хулгай луйвар ч гаарсан. Хөгжлийн банк, төмөр замын авлига, дээрэм, оффтейк гэрээ, нүүрсний 40 хулгай, ногоон автобусны хэрэг, Бор тээгийн луйвар, Харбины нууц гэрээ... гэх мэт.
Монгол Улс чухамдаа “Тамгагүй төр”-тэй байсныг, татвар төлөгчдийн мөнгө ах дүүс, амраг садангуудын “халаасны зардал”-д зарцуулагдаж байсныг өнгөрсөн өдрүүдийн МАН-ын зодоон дундаас ил болсон баримтууд гэрчилнэ.
Л.Оюун-Эрдэнэ романтизмаа анх зарлахдаа, энэ нь яваандаа “Бүх амьтан тэгш эрхтэй, зарим амьтан илүү тэгш эрхтэй” гэх дарангуйллын системийг угсарна гэж, үзэн яддаг системийнхээ гол авлигач тэрбээр өөрөө болно гэж төсөөлөөгүй байх.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр хамгийн удаан тогтвортой ажилласан, мөн хамгийн эрх мэдэлтэй явсан, хамгийн их төсөв захиран зарцуулсан Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ нэрлэгдэнэ.
2025 оны зургадугаар сарын 3-нд УИХ-аас түүнд итгэл үзүүлэхгүй гэх шийдвэр гаргах хүртэл тэрбээр дөрвөн жил, дөрвөн сар орчим тогтвортойгоор засаглажээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн дэмжлэг, УИХ-ын дэмжлэг түүнд хангалттай байсан. Л.Оюун-Эрдэнэ шиг хүссэн хуулиа яаралтай горимоор УИХ-аар батлуулж явсан Ерөнхий сайд үнэндээ байхгүй. Гэвчиг тэрбээр улс төрийн зам мөрөө харьд улсаа “худалдсан” хамгийн муу Ерөнхий сайд нэртэйгээр төгсгөж байна. Баяраа өөрөө л ширээн дээрээс ойчсон.
Түүний нэгдүгээрх алдаа нь, ураг төрлийн улс төр. Улс төрд хол явъя гэвэл ураг төрлөөсөө хол явах ёстой байв. Хоёрт, түүний хамтарсан Засгийн газар бол Женкогийн Засгийн газар байсан гэдэг үнэний ортой. УИХ-ын сонгуулиас өмнө АН, ХҮН-тэй албан тушаалын бялуугаа хуваачихсан байсан гэх Б.Энхбаярын үг оргүй хоосон гүтгэлэг биш нь мэдээж. Л.Оюун-Эрдэнэ үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. УИХ-аас итгэл үзүүлэхийг гуйж суухдаа “УИХ-ын сонгуульд хэнийг жагсаалтад оруулахгүй, нэр дэвшүүлэхгүй вэ гэдгийг Л.Гантөмөр, Т.Доржханд, Д.Амарбаясгалан бид дөрөв сууж байгаад шийдсэн” гэсэн нь үүний нэг нотолгоо юм.
Гуравт, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын луйвар. Харбинд очиж байгуулсан уг гэрээ Монгол Улсын эдийн засагт 10 тэрбум ам.долларын хохирол учруулсан баримтыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дэлгэсэн. Уг гэрээн дэх хулгай, луйвраа нуух зорилготой зохиомол дайсан бий болгосон нь “Ухаа худаг” гэх хадны мангаа. Дөрөвт, Л.Оюун-Эрдэнийг шүүмжилсэн болгоныг эргээд нийгмийн дайсан болгодог, 15 давхраас санхүүжилттэй херодаганда. Гэх мэтчилэн.
Эхэндээ “Хөгжлийн том төслүүдийг эхлүүлнэ, хүртээмжтэй өсөлтийг хангана, экспортыг нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг дэмжинэ” гэх гэнэн гоё романитизмд автаж явсан тэрбээр ингэтлээ хэрхэн дарангуйлагч болж хувирсныг Л.Оюун-Эрдэнийн нуусан, Б.Энхбаярын илчилсэн баримтууд гэрчилнэ. Баримт худлаа ярьдаггүй.
“Шинэ сэргэлтийн зургаан бодлого”-ыг хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин, эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ гэж анхандаа Л.Оюун-Эрдэнэ мөрөөдөж байв.
Эдгээр төслийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болно. ДНБ хоёр дахин томорно гэсэн түүний романтизм үнэндээ сонгодог утга зохиолын мэргэжилтний гуравхан ширхэг “сонгомол уянга”-ын бүтээл байсныг улсаараа “уландаа” орж байж л мэдэрч байна. Алдагдагдсан эдийн засгийн боломжийг тооцоход амаргүй.
Хоржоонтой нь, эрчим хүчний хувьд Монгол Улс гал алдах хэмжээнд очсон. Нэг жилд буюу 2024 онд 4008 компани үйл ажиллагаагаа зогсоосон нь өдөрт 10 компани үүд хаалгаа барьж байжээ гэсэн үг. Харамсалтай нь, түүний санаачилсан хөгжлийн мега төслүүд угтаа улс орноо тонох “луйврын схем” байсан гэдэг нь нэн ойлгомжтой болсон.
Авлигын индексээр Монгол Улс сүүлийн таван жилд хамгийн муу дүнтэй яваа. 2021 онд 110 дугаарт, 2022 онд 116 дугаарт, 2023 онд 121 дүгээрт, 2024 онд 114 дүгээрт жагссан нь Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “төсөөллийн индекс” биш нь лав. Түүнчлэн “Democracy report 2025” тайланд автократ дэглэмд шилжиж байгаа 45 улсын нэг нь Монгол гэж зарласан. Тэгвэл хэвлэлийн эрх чөлөөгөөр Монгол Улс нийтдээ 55 байраар ухарсан. Гэх мэтчилэн.
Түүний романтизм эцэстээ Монголд мафийн дарангуйлал тогтоож эхэлсэн. Л.Оюун-Эрдэнийн романтизмын сүйрлийн гол шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм.

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4