2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4


Херо. Саяхныг болтол Монголын улс төрийн их найруулагч хийж явсан, улс төрийн хүрээнд хар пиарын загалмайлсан эцэг гэгддэг Б.Баатар “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр хэвлэлийнхний онилсон содон зочин мөн үү, мөн. Түүнтэй холбоотой дуулианд тэр хэрхэн хариулах нь анхаарал татах сэдэв юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрийн дагуу “Оюутолгой” компаниас Монголын төрийн өмчит "Эрдэнэс Оюутолгой" компанид 20 сая ам.долларыг шилжүүлсэн агаад төрийн нууцаар халхавчилж, Соёлын яамнаас гадаадын "Atticus Partners Ltd" болон "Atticus communications Ltd" компанитай гэрээ байгуулахдаа дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам долларыг (7 тэрбум орчим төгрөг) дэлхийд Монголыг сурталчлах нэрээр "Херо энтертэйнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжигт зарцуулсан баримтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр олон нийтэд ил болгосон билээ.
Тэрхүү компанийн 50 хувийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ эзэмшдэг агаад ерөнхий захирлаар нь төрсөн ах Б.Баатар ажилладаг.
Иймээс, Б.Баатар мэлзэв үү, Б.Энхбаяр гүтгэв үү гэдэгт factсheck хийцгээе.
Б.Баатар: Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол миний төрсөн дүү. Тэр утгаараа энэ том хариуцлагыг буруу зүйлд хутгаж, хулгай зэлгий хийх, улс орныхоо эсрэг юм хийж сэвтээнэ гэдэг байж болшгүй зүйл. Төрд ажиллах хугацаанд нь ёс ёмбогор, төр төмбөгөр гэсэн утгаар ах, дүүгийн хувьд би хүндэтгэлийн зайгаа барьж, ажил, хувийн амьдрал хоёрыг ялгаж хүндэтгэж ирсэн.
FACTСHECK: Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд нам, төрийн гол пиарыг “Херо энтертаймент” хариуцдаг байсан нь бодит үнэн. Үүний нотолгоо гэвэл “Улаанбаатараас ярьж байна”, С.Зоригийн талаарх цуврал нэвтрүүлэг, “Мэдээллийн урсгал” болон А.Амундра хөтлөсөн, Женко.Баттулга гол дүрээр оролцсон Гашуунсухайтын хил холболтын талаарх нэвтрүүлгүүдийг онцлож болно. Тэрчлэн 2021 онд “Херо энтертаймент” 10 тэрбумаар төрийн наадмыг найруулсан гэх баримт хүртэл дэлгэгдэж байсан билээ.
Б.Баатар: Аль, аль намтай нь сонгуулийн үед пи-ар, коммуникацийн чиглэлээр мэргэжлийн хүрээнд ажиллаж байсан болохоос төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй. Ерөнхий сайдын ч тэр, Ерөнхийлөгчийн ч тэр бүхэл бүтэн төрт институци жижигхэн студиэр бодлогоо заалгаад явна гэж байхгүй биз дээ.
FACTСHECK: “Херо энтертаймент” нь Женко.Баттулгыг Ерөнхийлөгч, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед улс төрийн өрсөлдөгч нарыг нь харлуулах, нийгэмд гутаах херотехнологийг хэрхэн хэрэгжүүлдэг байсныг улсаараа гадарлана. Тэр ч бүү хэл “Гэрэгэ15” Монголын албан бус Төрийн ордон болсон гэх шүүмжлэл хүртэл олон нийтээс гарч байв.
Б.Баатар: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяын яриад байгаа шиг “Монгол хаан” төсөл нь улсын төсөв, Эрдэнэс Тавантолгой, бусад аль ч төрийн байгууллагаас ямар ч санхүүжилт аваагүй. Яг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл юм. Английн төсөл нийт хоёр сая паундаар бүтэж, 1.8 сая паундын орлого олсон буюу 200 мянган паундын алдагдалтай дууссан. Хувийн, бизнесийн зарчмаараа явж буй төсөл.
FACTСHECK: “Херо энтертаймент” ашгийн төлөөх хувийн компани. Ашгийн бусаар жүжиг тавихын ард авлига, хулгай, луйвар бий гэдэг нь ойлгомжтой. Ямар ч тэнэг хүн алдагдалтай, ашиггүй жүжгийг спонсорлохгүй. Хоёрт, ашиг олоогүйгээр гадаадад өндөр өртөг, зардлаар тоглох боломжгүй. Хувийн, бизнесийн зарчмаараа явж буй аливаа төсөл ашиг олохгүй бол дампуурдаг нь эдийн засгийн энгийн ойлголт юм. Тэр тусмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэн рүү шилжүүлсэн 300 сая төгрөг ямар ашгаас шилжүүлсэн мөнгө вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Б.Баатар: Санхүүжилтийн бүтэц нь нэг сая паунд Модерн Номадс, 500 мянган паунд “Херо Энтертайнмент”, 500 мянган паунд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдаас гарсан. Миний оруулсан хөрөнгө бол банкны зээл болон Хөх Хотын тоглолтын орлогоос бүрдсэн.
FACTСHECK: Амаар ярих өөр, баримтаар харуулах тэс өөр. Б.Баатар “Монгол хаан” жүжгээсээ хэдийг татварт төлсөн хийгээд жүжигчдийн цалин хөлс, нийгмийн даатгалд хэчнээнийг зарцуулсан, мөн гадаадын театртуудад төлсөн зарлага, орлогоо амаар биш санхүүгийн баримтаар нотлох ёстой. Тэгж байж үнэн, бодитой тайлбар болно.
Б.Баатар: Монгол Улсаа чадлынхаа хэрээр сурталчилж буй энэ жүжгийг дахин, дахин улс төрийн зорилгоор гүтгэн доромжилж, дэлхийд гарч буй бүрэн хэмжээний ганц театрын төслөө хүчээр харлуулж байгаа нь маш харамсалтай байна.
FACTСHECK: Занданшатарын Засгийн газар төрийн нууцаас олон баримтыг ил болгосны нэг нь “Эрдэнэс Оюутолгой” компаниас дэлхийд Монголоо сурталчлах нэрээр 1.9 сая ам.долларыг “Монгол хаан” жүжигт олгосон санхүүгийн баримт.
Б.Энхбаярын дэлгэсэн тэдгээр баримт чухам ямар учиртайг Б.Баатар огт тайлбарлаагүй. Халааснаас гарах зардалд тооцож олгосон 750 ам.долларын асуудлыг ч дурдаагүй. Тиймээс Б.Энхбаярын дэлгэсэн баримтыг няцаах эсрэг баримт түүнд алга.
Б.Баатар: “Оюутолгой” болон улсын төсвөөс энэхүү төсөлд ямар нэгэн санхүүжилт авсан бол 100 хувь хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа. Дахин хэлэхэд би “Рио Тинто”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн байгууллагаас ямар ч мөнгө, дэмжлэг авсан түүх байхгүй.
FACTСHECK: Соёлын яамнаас гадаадын "Atticus Partners Ltd" болон "Atticus communications Ltd" компанитай гэрээ байгуулахдаа дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам долларыг (7 тэрбум орчим төгрөг) дэлхийд Монголыг сурталчлах нэрээр "Херо энтертэйнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжигт зарцуулсан мөнгийг тэгвэл хэн хулгайлсан бэ?! Гэдэг нь түүнээс хол унахгүй биз.
Эцэст нь хэн нь баримт дэлгэж, хэн нь тархи угаалт хийж буйг таних хамгийн энгийн арга баримтыг баримтаар л няцаах юм.

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4