2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4


Монголын агаарын тээврийн салбарт МИАТ төрийн өмчит компани гэдгээрээ монопол эрх эдэлдэг. Үнэ тарифын хувьд ч өрсөлдөгч бусад компаниас өндөр үнэтэйн дээр тус компанийн үйлчилгээ, харилцаа хандлага зорчигчдоос байнгын шүүмжлэл дагуулдаг.
Хамгийн сүүлд Токио-Улаанбаатарын чиглэлд үйлчлүүлсэн иргэн МИАТ-ийн даабль стандарттай холбоотой шүгэл үлээсэн билээ. Тодруулбал, Токиод очиж тоглосон “Тамгагүй төр”-ийн жүжигчид бусад зорчигчийн өмнүүр дайрч үйчлүүлсэн, энэ талаарх иргэдийн шаардлагыг МИАТ-ийн ажилчид үл тоосон зэрэг нь “дээрээс өгсөн чиглэл” байх магадлалтай. Тэр тусмаа МИАТ-ээр үйлчлүүлсэн “Тамгагүй төр”-ийн жүжигчид мөнгөө төлсөн үү гэх хардлага ч бас зүй ёсных юм.
МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар өдгөө Б.Мөнхтамир ажилладаг агаад Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсны дараа тэрбээр энэ албан тушаалд очсон байдаг. Түүнийг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн тун ойрын хүн болохыг Ардын намын цагаан байрныхан ярьдаг. Тэрбээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Н.Энхбаатар нартай АНУ-д хамт сурч байсан, МАН дахь “Харвард” фракц. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг засаглах үед “Харвард” болон Женко бүлэглэл Монголын төрийн аль ашигтай, мөнгөтэй гэх албан тушаал дээр томилогдсон байдаг.
Монголын төрийн өмчит компаниудад ажиглагддаг олон алдаа МИАТ компанид нүүрлээд удаж байгаа. Данхайсан том бүтэцтэйн дээр том, жижиг дарга олонтой, үргүй зардал ихтэй, эрх мэдэлтнүүдийн эрх ашиг, шахаа шантааж багагүй. Үүнээсээ болоод тус компани багагүй алдагдалтай ажилладаг.
МИАТ компанийн цэвэр алдагдал гэхэд өнөөдрийн байдлаар 9.6 тэрбумд хүрчээ. Хувийн компани байсан бол данхайсан бүтцээ цомхотгох, дарга нараа цөөлөх, хангамж, урамшууллаа хумих зэргээр үр ашиггүй зардлаа бууруулахад анхаарна. Харин МИАТ бол төрийн өмч. Төрийн өмч “дампуурдаггүй”. Монголд компани нь алдагдалтай ч дарга нь ашигтай ажилладаг ганцхан салбар бий, тэр нь төрийн өмч.
“Эрчист Монгол” компани “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн гүйцэтгэл, орлого-зардлын бүтэц, мөнгөн урсгал болон хөрөнгийн ашиглалтад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар багагүй зөрчил илэрсэн байна.
2025 оны есдүгээр сарын байдлаар МИАТ компанийн нийт орлого 759.9 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөнөөс 9%-иар доогуур гүйцэтгэлтэй байна.
“Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хямд тарифын бодлого баримтлах чиглэл өгсөн нь олон улс болон орон нутгийн чиглэлд тарифыг бууруулахад нөлөөлж, орлогын хэмжээ болон чиглэл тус бүрийн ашигт ажиллагааг бууруулсан.
Туслах (ancillary) орлого өмнөх оны мөн үеэс 3.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь компанийн агаарын хөлөг хуваарьт засвартай байсан тул тухайн хугацаанд гадаад компанийн флотын засвар, үйлчилгээний ажил гүйцэтгээгүйтэй холбоотой.
2025 оны есдүгээр сарын байдлаар компанийн нийт үйл ажиллагааны зардал 763.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7%-иар өсчээ.
Үйл ажиллагааны зардлын өсөлт орлогын өсөлтөөс давсан үр дүнд, компанийн зөвхөн үйл ажиллагааны алдагдал гэхэд 3.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.
2025 оны 9 сарын байдлаар ажилчдын цалингийн багц зардал (цалин хөлс, НДШ, хоол, унаа, тэтгэмж ) өмнөх оны мөн үеэс 9.0 тэрбум төгрөгөөр өссөн нь зардлын өсөлтөд хүчтэй нөлөөлсөн.
Үндсэн орон тоо ба түр орон тоо 45-аар хэтэрчээ.
МИАТ компанийн ашигт ажиллагааны үзүүлэлтүүд 2024–2025 онд FSC дундаж түвшнээс доогуур байна.
МИАТ компанийн суудал дүүргэлтийн түвшин нь ижил хэмжээний үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын агаарын тээвэрлэгчид, жишээлбэл “Singapore Airlines” зэрэг компаниудаас дунджаас 10 орчим хувиар доогуур байна.
Өрийн дарамт өндөр, активын 70-аас дээш хувийг өр эзэлж байна
Карго нислэгүүд 27%-иар өссөн ч төлөвлөгөө 40%-иар биелээгүй.
Дээрх зөрчлийг арилгахын тулд МИАТ компанид тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг шалгалтын хэсгийнх дүгнэлтэд дурдсанаар.
Зардлын бүтцийг оновчлох, мөн шаардлагагүй, үр өгөөжгүй зардлыг танах.
Үйл ажиллагааны зардлын хяналтыг сайжруулж, ABC (Activity Based Costing) analysis хийх замаар зардлын бүтцийг оновчлох, мөн шаардлагагүй, үр өгөөжгүй зардлыг танах.
Компани олон улсын сүлжээ аудитын фирмээр (Big 4) санхүүгийн тайланг аудитлуулах. Гэвчиг төрийн өмч “эзэнгүй” өмч байдаг.
Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчийг цөөлөх, нээлттэй засаглал шилжүүлэхээ амалсан. Тиймээс МИАТ-т олон улсын аудит оруулж, санхүүгийн тайланг нь ид тод болгох шаардлагатай. Мөн ямбыг нь эдэлсэн хүмүүст ялыг нь бас үүрүүлэх ёстой юм.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4