2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4


2008. Монголын Засгийн газраас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг. Гэвчиг, С.Баярын Засгийн газарт Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдож очсоныхоо дараа 2010 онд “Монголын төмөр зам” компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өөрийн бие хамгаалагч Б.Батзаяаг тавьсан агаад Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс”-ээс шилжүүлэн авчээ.
2010. УИХ-аас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлав. Энэхүү бодлогын хүрээнд 5683.5 км төмөр замын гурван үе шаттайгаар барихаар төлөвлөв.
2012. Монголын Засгийн газар дахин “Энержи ресурс” компанитай Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ байгуулав. Уг гэрээнд 2015 онд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгах, 19 жилийн дараа Засгийн газарт шилжүүлэхээр тусгасан байдаг. Харамсалтай нь энэ гэрээ мөн ондоо цуцлагдсан.
2012. УИХ-ын сонгуульд АН ялсны дараа Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар, түүний хувийн "өмгөөлөгч" А.Гансүх Зам тээврийн сайдаар томилогдсон байдаг. Мөн бие хамгаалагч Б.Батзаяа нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байв.
2013. Чингис бондын 280 сая ам.доллараар Гашуунсухайтын төмөр замын төслийг эхлүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти”, туслан гүйцэтгэгчээр Монголын 13 компани ажилласан байдаг. Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд 199 сая ам.долларыг шилжүүлж, уг мөнгөний 70 хувь нь оффшор бүсээр дамжин Х.Баттулгын хамаарал бүхийн хүмүүсийн дансанд орсон баримт хэвлэлээр дэлгэгдэж байсан билээ. Мөн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан монгол компанийн захирал хөрөнгө мөнгөө авч чадаагүйгээс болоод амиа алдсан гэх яриа бий.
2014. Урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барихаар УИХ-ын 64 дүгээр тогтоол батлагдав.
2015.Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг эргэлтэд оруулах олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерт Хятадын “Шинхуа энержи”, Монголын “Энержи ресурс “, Японы “Сүмитома” нар шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх гэрээг З.Энхболд, Х.Баттулга нар хамтран зогсоосон агаад төслийн хүрээнд Чингис бондын хөрөнгөөр овоолсон шороонд олон улсын аудит оруулах асуудал хөндөгдсөн байдаг.
2016. Эрүүгийн цагдаагийн газраас Гашуунсухайтын төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Самсунг Си энд Ти” компанийн хоёр захирлыг мөнгө угаасан хэрэгт баривчилсан агаад 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа тэднийг Монголын шүүхээс 40 сая төгрөгөөр торгоод нутаг буцаасан.
2018. Монгол Улсын Засгийн газрын 153 тогтоолоор төмөр зам барих ажлыг “Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулахыг “Монголын төмөр зам” компанид даалгасан байдаг.
2019. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 226.9 км төмөр зам барих ажлыг ЗХЖШ хариуцав. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа бүх гэрээг улсын нууцад авсан байдаг. Гэвч ЗХЖШ, 11.8 хувийг нь гүйцэтгэж 88 хувийг компаниуд хийсэн нь төмөр замын сонсголын үеэр ил болсон билээ.
2019. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь "Бодь Интернэшнл" ХХК-тай Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн хүрээнд 15 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулав. Гэрээнд 2020-2024 оныг дуустал тонн тутмыг нь 60 ам.доллараар буюу нийт 682 сая ам.долларын төлбөрийг нүүрсээр хийхээр гэрээлсэн. Тус гэрээнд гурван удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг.
2020. Үндсэн хуулийн Цэц урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барих УИХ-ын 64 дүгээр тогтоолын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв. Ингэснээр Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар барина гэж УИХ-ын тогтоол гарав.
2022. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр мухар төмөр зам ашиглалтад оров. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар байлцав. Уг төмөр замыг 1.3 их наядаар барьсан агаад, улстөрчдийн хамаарал бүхий зургаан компани уг төсөл дээр оролцсон байдаг.
2022. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн мухар төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёслол болов. Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажилласан.
2024. Ганцмод- Гашуунсухайтын хил холболтын төмөр замыг барих тогтоолыг УИХ-аар батлав.
2025. Хятадын Харбин хотноо Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ сайд нарын хамт очиж, Ганцмод- Гашуунсухайт чиглэлийн хил холболтын барих гэрээ байгуулав.
2025. Ганцмод- Гашуунсухайт чиглэлийн хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолын ажиллагаа Замын Үүдэд болж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ сайд нарын хамт оролцов.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4