2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Э.Болормааг Сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр яллагдагчаар татсан. Гэвч тэрбээр яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй байгаа тул албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд гаргажээ. Энэхүү мэдээлэл хэвлэлээр цацагдсанаас хойш лавтай арваад хоног өнгөрч, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Э.Болормаа хэвлэлийнхэнд тохуурхангуй ярилцлага өгөөд зогсож буй нь дүрс, бичлэгээр цацагдсан. Тэрбээр “Би өдөр болгон ажил дээрээ байгаа. Цагдаад ч намайг эрэн сурвалжлах тогтоол нь байхгүй байна лээ. Намын ах нарынхаа хэл гэснийг хэлэхгүй, дар гэсэн кнопыг нь дараагүй учир зохион байгуулалттай харлуулж байна” гэх тайлбарыг өгсөн.
УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханы баруун бүсэд МАН-аас өрсөлдсөн 10 хүний нэг нь Ховдын Засаг дарга асан Э.Болормаа байлаа. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ахлах зөвлөхөөр ажиллаж асан түүнийг крандаж байгаад Ховдын Засаг даргаар томилуулсан нь тухайн үедээ багагүй хэл ам болж байв.
Улмаар УИХ-ын II тойрогт нэр дэвшиж, 10-аар гарч ирсэн тэрбээр Сонгуулийн хуулийн зөрчсөн үндэслэл нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас их хэмжээний хандив авсан явдал.
Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн “Сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө явцын тайлангаа бүх нэр дэвшигч гаргадаг. Үүний дараа сонгууль дууссанаас хойш зардлын тайлангаа дэлгэрэнгүй гаргаж өгдөг. Сонгуулийн сурталчилгаа явуулж байх үед ирсэн бүх хандив ямар эх сурвалжтай гэдгийг тухайн нэр дэвшигч шүүнэ. Мөн зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай бус насанд хүрээгүй гэх мэт эх сурвалжаас хандив ирсэн тохиолдолд тухай бүрд нь буцаах үүрэгтэй. Э.Болормаа гишүүний сонгуулийн явцын тайланг харахад зуун хувь гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорэйшн” ХХК-иас хандив авсан байсан. Энэ компанийг хятадууд эзэмшдэг. Цаад үндсэн эзэн нь Их Британид байдаг компаниас 30 сая төгрөг буюу хуулийн этгээдийн авч болох хамгийн өндөр хэмжээний хандив авсан байгаа. Явцын тайлан дээрээс энэ нь тодорхой харагддаг. Сонгуулийн үеэр явцын тайланг гаргахад Э.Болормаа гишүүн үүнийг мэдэж байсан гэсэн үг. Тухайн үед Үндэсний аудитын газар ажлаа бүрэн гүйцэд хийгээд маш сайн хяналт тавьсан бол үүнийг Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, нэрсийн жагсаалтаас хасах ёстой байсан” гэх байр суурийг хэвлэлд өгч байсан.
Мөн саяхан хувийн аккуантаараа дамжуулан “Э.Болормааг хууль бус хандив авсан гэдгийг мянган хувь мэдэж байгаа болохоор бүрэн итгэлтэй бичдэг, ярьдаг. Харин доор бичих зүйлийг бол би иргэнийхээ хувиар хардаж байгаа юм. Баттай факт гэсэн үг биш.
Юу гэхээр хууль бус хандив өгсөн компани зураг дээр харагдаж байгаачлан уул уурхайн 2 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр төлөвтэй байгаа энэ 2 лиценз Э.Болормаа гишүүний нэр дэвшсэн тойрог буюу Завханд байдаг.
Сонгууль дууссаны дараа хууль бус хандив авсныг мэдээд энэ компанийг судлах явцдаа 2 лицензийнх нь мэдээллийг хайж үзсэн юм. Гэтэл АМГТГ-ын цахим хуудаст байгаа мэдээллээр сонгуулийн дараа буюу 2024 оны 10 сард хугацаа нь дуусаж, хүчингүй болгохоор зарласан лицензүүдийн жагсаалтад байсан боловч өнөөдөр хүртэл энэ компанийн эзэмшилд хүчин төгөлдөр хэвээр л байна. Харин хүчингүй болгох байсан жагсаалтыг дахиад хайхаар гарч ирэхгүй байгаа юм. Хандив өгсөн, тэгээд хугацаа нь сунгагдсан гэх факт цаг хугацааны хувьд дараалж байгаа нь л сонин санагдаад байна” гэж хардаж буйгаа илэрхийлсэн.
Э.Болормаагийн хувьд Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, УИХ-ын гишүүн болсныхоо бурууг сонгуулийн баг руугаа чихэх болсон. Энэ нь үндсэндээ үнэнд гүйцэгдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.
Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч гаднын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хориглосон. Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниас авсан хандиваа компанийн данс руу нь буцаан шилжүүлээгүй болохыг аудитын тайлангаар нь баталгаажсан байдаг.
УИХ-ын дарга Н.Учрал хууль төрж байх байгууллагаас хулгайч нар төрөх ёсгүй гэдгийг чуулганы индэр дээрээс амалсан. Хууль тогтоох байгууллагаас хуулийн хэрэгжилт эхлэх ёстой. Парламентад тогтоож чадаагүй хуулийн засаглал, ёс суртахууныг нийгмээс хайх утгагүй. Тиймээс Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхээс парламентын сонгодог засаглал бэхжинэ. Гээд Монголын хууль гурван хоног. Гурав хоноод гууль болдог гэдэг. Үнэн ба үгүй эсэхийг нь өнөөдрийн парламентаас харцгаая!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19