НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учралд ногдсон ГЭРИЙН ДААЛГАВАР: Төрийн цэвэрлэгээг Төрийн ордноос!
АНАЛИЗ|Улс төр

Н.Учралд ногдсон ГЭРИЙН ДААЛГАВАР: Төрийн цэвэрлэгээг Төрийн ордноос!

2025 оны 11-р сарын 25
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Тэрбээр 37 насандаа хамгийн залуу спикер болж, хувийн намтраа арвижуулж байна. Харин улс төрийн түүхэнд сайн, муу хэн болж үлдэх нь түүнээс, зөвхөн өөрөөс нь шалтгаална. Ямартай ч, МАН-ын тамга болоод парламентын алхыг улс төрийн тохиол, хувь хүний зохиолоор атгасан ч аз, эз алин болохыг одоогоор дүгнэх эртдэнэ. Ердөө сарын өмнө түүний атгасан тамга Л.Оюун-Эрдэнийнх, барьсан алх Д.Амарбаясгалангийнх байв. Харин тэд тамгаа ч, алхаа ч алдаад зогсохгүй, хулгай, луйврын хэргээр хууль, шүүхийн хаалга татах нь цаг хугацааны асуудал болжээ.

Н.Учралд нэг талаас МАН-ын хагарлыг зохицуулах, нөгөө талаас парламентын нэр хүндийг парламентчдаас цэвэрлэх гэрийн даалгавар оногдсон. Гэрээ хэрхэн цэвэрлэх нь түүний ухаан хийгээд эр зоригоос шалтгаална. Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ гэж У.Хүрэлсүх “ах” нь хэлэх дуртай.

МАН-ын зүүний хүчний хагарал Монголын улс төрд ч ялгарал авчирсан. Улаан, цэнхэр, ягаан, ногоон өнгөнөөс өөрөөр ялгаралгүй болсон улс төрийн намууд ороо, жороогоороо ялгарсан нь хоёр сарын турш хоёр ордны дунд өрнөсөн зодооноос авсан сургамж, ололт байв.

МАН+Женко гэх мафижсан бүлэглэлд АН-аас Х.Баттулга, С.Ганбаатар, О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, Э.Одбаяр, Х.Тэмүүжин, МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ч.Номин, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Б.Баярбаатар нар байгаагаа үг-үйдлээрээ харуулсан. Үүн дээр Үндэсний эвсэл, ХҮН намын найм нэмэгдэнэ.

Улс төрд  зөвхөн үүрдийн эрх ашиг бий гэвэл тэдний эрх ашгийн огтлолцол нүүрсний хулгай, төсвийн луйвар болох нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ил болгосон баримтуудаас нэн ойлгомжтой болсон.

Иймээс МАН-ын хуваагдал зөвхөн МАН-ын цагаан байрны дотоод асуудал биш юм. Монголын парламентын нэр хүнд, цаашлаад Монгол Улсын эдийн засаг, монголчуудын амьдрал, ахуйн асуудал болж хувирсан. Мөн Үндсэн хуульт төр байх эсэхээ бас ярих ёстой юм.

Хэрэвзээ, Үндсэн хуульт төр мөн гэвэл УИХ-ын шинэхэн дарга Н.Учралд оногдсон эхний гэрийн даалгавар бол Үндсэн хуульд үйлчлэх. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн аравдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас Ерөнхий сайд Г.Занданшатарыг ТББХ-ны саналын томъёоллоор санал хурааж огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа “Дэмжээгүй саналыг дэмжье” гэж ТББХ-ны саналыг үндэслэж, санал хураасныг,  УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчин өмнөх өдрийн ирцээр ирц авсан, ингэхдээ Баасан гаригийн чуулгандаа суугаагүй 19 гишүүнийг саналын тоонд хууль бусаар оруулсан, Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсныг эцэг хууль зөрчсөн гэж үзсэн.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг маш товчхноор илэрхийлбэл, Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчин, төрийн эргэлт хийсэн гэх гэм буруутайд тооцогдож буй. Мэдээж, төрий эргэлтийг зохион байгуулсан цаад эзэд нь гэм зэмгүй үлдсэн.

Тэрчлэн УИХ-д хууль шүүхээс яллагдагчаар татагдсан хэд хэдэн гишүүн бий. АН-ын УИХ дахь бүлгээс С.Ганбаатарыг авлига, хулгайн асуудлаар прокуророос яллагдагчаар татсан бол УИХ-ын даргаас сул гишүүн болсон Д.Амарбаясгалан “Админерал”-ын асуудлаар яллагдагч болсон. Араас нь залгуулаад сонгуулиар хууль бус хандив авсан хэрэгт УИХ-ын гишүүн Э.Болормааг хууль шүүх “эрэн сурвалжилж” буй гэх мэдээлэл ч цацагдсан билээ. Соёлын сайд асан Ч.Номингийн “херо” Б.Баатартай хамтран хийсэн луйврыг Б.Энхбаяр сайл ил болгосон бол АН-ын гишүүн Дав.Цогтбаатарыг шүүхээс гэм буруутайд тооцсон.

Тэднийг эгүүлэн татах хууль шүүхийн өмнө дуудаж чадвал Н.Учрал жинхэнэ улстөрч болно. Үгүй бол “утсан хүүхэлдэй” болж үлдэнэ.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв