
Оросын нисэхийн салбар системийн хямралд орлоо
Оросын агаарын тээврийн салбар гүнзгий хямралд нэрвэгдэж, үр дагавар нь улс орон даяар хурдтай тархаж байна. Нисэхийн салбарын олон эх сурвалж, шинжээчдийн мэдээлснээр техникийн ноцтой доголдол, сэлбэгийн хомсдол, дэд бүтцийн тасалдал зэрэг хүчин зүйлсийн улмаас олон зуун нисэх онгоц бүс нутгийн нисэх буудлуудад газардаж, ашиглалтаас гарсан байна.




















