2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 12-р сарын 16
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 28


Украины дроны довтолгоо Кремлийн эдийн засгийн гол салбарыг онилох болсон юм. ОХУ-ын нефть, хий боловсруулах үйлдвэрүүд, нөөцийн сав агуулахуудын сүүлийн үеийн хохирлын үнэлгээг тоймлон хүргэж байна.
Нефть боловсруулах үйлдвэрүүдийн хохирол
2024 оноос хойш Украин дор хаяж 60-аас дээш удаагийн дрон цохилтоор Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдийг онилсон гэж Каспийн бодлогын хүрээлэн нэгтгэжээ. Зарим тооцоогоор 2022–2025 оны хооронд Оросын нефть боловсруулах үйлдвэрийн 55% орчим нь дор хаяж нэг удаа цохилтод өртсөн гэж судалгааны тайланд (BISI) дурдсан байна.
2025 онд тодорхой хугацаанд (ялангуяа дайралтын оргил үеэр) үндэсний нефть боловсруулах хүчин чадлын бараг 20% нь хэсэг хугацаанд саатсан, эсвэл хаагдсан гэж стратегийн зарим шинжилгээ онцолж байна. Гэхдээ Орос spare capacity (нөөц шугам, эртнээс сул хүчин чадал) ашиглаж, түргэн засвар хийснээр жилийн дундаж боловсруулах хэмжээ ердөө 3%-иар буурсан гэж нэгэн аналистик дүгнэжээ.
2025 оны 9–11 сард л гэхэд Украины дронуудын довтолгооноос шалтгаалан Оросын нефть боловсруулах нийт гарц өдөрт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 335 мянган баррелиар багассан гэж “Reuters” мэдээлэв.
Өөрөөр хэлбэл, Оросын нефтийн үйлдвэрлэл цөөнгүй хугацааны (7–30 хоног) багагүй хохирлыг олон удаа амсч байна. Гэхдээ урт хугацааны дундаж үйлдвэрлэлээ Орос нөөц, хүчин чадал, түргэн засвараар одоохондоо хохирлоо бүрэн “нуучихаж” байна.
Сүүлийн саруудад (2025 он) “Сызрань” (Syzran) нефть боловсруулах үйлдвэр, “Роснефть”-ийн том объект, CDU-6 үндсэн нэгжийг Украин хэд хэдэн удаа дроноор цохиж, нэг сараар бүрэн зогсоох түвшний хохирол учруулсан. Түүнчлэн Tuapse, Ryazan, Moscow орчмын том үйлдвэрүүд ч мөн давтагдсан цохилтуудын улмаас хэсэгчлэн хаагдсан тохиолдлууп байгаа талаар олон эх сурвалж дурдсан.
Хийн (газын) боловсруулах үйлдвэрүүдийн хохирол!
Украин сүүлийн нэг жил гаруй хугацаанд хий боловсруулах томоохон зангилаануудыг ч идэвхтэй онилж эхэлсэн.
Гол цохигдсон объектууд гэвэл Астраханийн хийн боловсруулах үйлдвэр юм. 2025 онд хоёр удаа дрон цохилтод орж, конденсат үйлдвэрлэлийн 3 сая тонн/жил хүчин чадалтай хэсэг нь шатсаны дараа хэд хэдэн удаа бүрэн зогссон.
Оренбургийн хийн боловсруулах үйлдвэр нь дэлхийд хамгийн том гэх ангилалд багтдаг. Украины дронуудын довтолгооны дараа үйлдвэрлэл нь тасалдаж, Казахстаны нийлүүлэлтэд хүртэл сөргөөр нөлөөлсөн байдаг.
Волгоград мужийн Коробковский хийн боловсруулах үйлдвэр болон Yefimovka шугамын станц нь 2025 оны аравдугаар сард Украины довтолгоонд өртөж, ажил зогссон.
Санкт-Петербург орчмын конденсат хий боловсруулах том объект, мөн Татарстан дахь хийн байгууламжуудад дроны дайралтаас үүдэн гал гарч, тодорхой хугацаанд үйлдвэрлэл саатсан.
Эдгээрийн хохирлын хэмжээг товч дүгнэвэл, дөрвөөс доошгүй хийн боловсруулах зангилаа 2025 он гэхэд дор хаяж нэг удаа ноцтой хохирол амсч, хэсэгчлэн, эсвэл бүрэн зогссон. Үүнээс болж Оросын дотоод шатахуун бус, Казахстан зэрэг хөрш орнуудын экспорт, үйлдвэрлэлд хүртэл нөлөөлсөн. Ялангуяа Оренбургийн цохилтын дараа.
Нөөцийн сав, агуулах, нефть/шатахууны баазуудын хохирол!
Оросын нефтийн нөөцийн сав, агуулахуудын хохирлыг тоогоор бүрэн баримтжуулахад хэцүү.
Каспийн бодлогын судалгаанд дурдсанаар 2024 оноос хойш 61 удаагийн дрон цохилт нефть боловсруулах үйлдвэрүүдээс гадна “тоо томшгүй олон” шатахууны бааз, шахуургын станц, агуулах руу чиглэсэн байна.
“Newsweek”-ийн газрын зурагт 2024 онд Украин Оросын 80 орчим нефть боловсруулах үйлдвэр, шатахуун бааз, агуулахуудад цохилт өгснийг тэмдэглэсэн. Хувийн эх сурвалж, фронтын тайлангуудаар Донбас, Кубань, Белгород, Брянск, Крым орчимд байрлах цэргийн шатахууны агуулахууд олноороо шатсан, олон мянган шоо метр түлш устсан талаар дурддаг.
Ийм агуулахуудын хохирол нь нь цэргийн логистикт нөлөөлж (танк, БТР, ачааны машин, нисэх хүчний түлш) байна. Урт хугацаанд дагалдах засвар, шинэ сав, шинэ дэд бүтэц барих нь өндөр зардал дагуулж байгаа.
Нийт хохирлын хэмжээ хэр вэ?!
Аль нэг тоогоор илэрхийлэх боломжгүй (талууд мэдээллээ нууцалдаг, статистик зөрүүтэй), гэхдээ нээлттэй эх сурвалжуудаас харахад хохирлыг хэмжээг хэд ангилж болно.
Объектын хувьд:
Нефть боловсруулах үйлдвэрийн тал илүү хувь (≈55%) нь дор хаяж нэг удаа довтолгоонд өртсөн.
Хэд хэдэн том хийн боловсруулах үйлдвэр (Астрахань, Оренбург, Волгоград орчмын объектууд гэх мэт) ноцтой хохирол амссан.
Дайны туршид олон арван шатахуун бааз, нөөцийн сав, агуулах устаж, зөөвөрлөлтийн сүлжээнд давтамж өндөртэй цохилт үргэлжилж байна.
Хүчин чадал, үйлдвэрлэлийн хувьд:
Цохилтын оргил үеэр Оросын нефть боловсруулах хүчин чадлын 15–20% орчим нь түр хугацаанд офлайн болдог гэж олон шинжилгээ таамаглаж байна.
Нөгөө талд нь, spare capacity ба түргэн засварын ачаар жилийн дундаж үйлдвэрлэлийн уналт одоогоор ≈3% орчимд байгаа гэх тооцоо бий.
Стратегийн талаасаа “Оросын нефтийг шууд унтраах” хэмжээнд хараахан хүрээгүй ч орлого, экспортын бүтцийг эвдэж, засварын зардлыг өсгөж, фронтын шатахууны логистикийг байнга доголдуулж байгаа гэж олон шинжээч дүгнэж байна.
Хронологи:
2024 оны 1-р сар. Хар тэнгисийн эрэг. UAV/дронууд үйлдвэрийн байгууламж руу цохилт өгч гал гарсан. “Роснефть” хэсэг хугацаанд экспортыг саатуулсан, Хар тэнгисийн боомтын экспорт логистик түр доголдсон.
2024 оны 3-р сар. Рязань. Дронууд үйлдвэрийн хэсэг байгууламжийг цохиж, гал гарсан Оросын дотоод түлшний зах зээлд богино хугацааны нийлүүлэлтийн дарамт үүссэн, нэмэлт засвар шаардагдсан.
2024 оны 3-р сар. Нижний Новгород. Дронууд гүн боловсруулалтын хэсгийг онилсон. Богино хугацаанд багц нэгжүүд офлайн болсон, экспортын зарим бүтээгдэхүүн саатсан гэж барууны шинжээчид дурдсан.
2024 оны 4-р сар. Волгоград. Дрон цохилтын дараа гал гарч, нэгжүүд зогссон. “Роснефть” тодорхой нэгжүүдийг түр хаасан, техникийн засвар хийсэн.
2024 оны турш Москва орчим хэдэн удаагийн дрон дайралтад өртсөн. Үйлдвэр тодорхой хугацаанд зогсч, Москва орчмын шатахууны нийлүүлэлтэд хүндрэл учруулсан.
2025 оны 2-р сар. Ленинград муж. Дронууд нефть бүтээгдэхүүний экспортын терминал руу цохилт өгч, гал гарсан. Балтийн тэнгисийн экспортын зарим урсгал түр хугацаанд саатсан, гэвч хэдэн долоо хоногийн дараа ажиллагаа хэсэгчлэн сэргэж эхэлсэн.
2025 оны 3-р сар орчим. Самар муж. CDU-6 зэрэг нэгжүүдийг гэмтээх дрон дайралтад үйлдвэр хэсэгчлэн зогсч, засварын ажил хэдэн долоо хоног үргэлжилсэн гэж мэдээлсэн.
2025 оны 8-р сар. Сызрань. Украины дронууд CDU-6 анхан шатны боловсруулах нэгжийг гэмтээсэн Үйлдвэр хоёр долоо хоног орчим бүрэн офлайн болсон (Reuters эх сурвалжууд)
2025 оны 12-р сарын 5. Сызрань, хамгийн сүүлийн цохилт Украины UAV дахин CDU-6 гол нэгжийг онон цохив Түүхий тос боловсруулалт нэг сараар зогсч болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлэв. Фронтын шатахууны логистикт мэдэгдэхүйц дарамт болно гэж үзэж байна.
2024-2025 он. Татарстан, Ленинград, Санкт-Петербург орчим хэд хэдэн хийн, конденсат агуулах, боловсруулах объект дроны цуврал дайралтад өртөж дэлбэрсэн. Орон нутгийн хийн хангамж, конденсат боловсруулалт түр тасалдсан, хөрш орнууд руу чиглэсэн зарим урсгалд богино хугацааны нөлөөтэй.
2025 оны 5-р сар орчим. Астрахань. Дронууд томоохон хийн/конденсат боловсруулах байгууламжийг цохисон . Жилд 3 сая тонн орчим конденсат боловсруулах хүчин чадалтай хэсэг хохирч, үйлдвэрлэл тодорхой хугацаанд зогссон; үр дагавар нь Каспийн бүсийн зарим төсөлд нөлөөлсөн.
2025 оны 6–7-р сар. Оренбург. Украины дрон цохилтоос болж, технологийн шугам, туслах байгууламжуууд гэмтэж, дотоодын хэрэглээнээс гадна Казахстантай хамтарсан хий/конденсатын урсгалд нөлөөлсөн гэж Казахстаны талаас мэдээлсэн.
2025 оны 10-р сар. Волгоград муж. Дрон цохилтын дараа гал гарч, үйлдвэрүүд ажиллахаа больсон. Үйлдвэрлэл тодорхой хугацаанд зогсч, орон нутгийн хийн дэд бүтэц, тээвэрлэлтийн сүлжээнд доголдол үүссэн.
2024 он даяар Белгород, Брянск, Курск, Ростов, Краснодар, Крым, Донбас орчим. Цэргийн шатахуун бааз, төмөр зам/авто терминал, том нөөцийн агуулахууд, (Caspian Policy Center гэх мэт) нефть боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн 60 гаруй цохилтоос гадна шатахуун бааз, агуулах руу чиглэсэн олон арван довтолгоо бүртгэгдсэн.
2025 он. Донецк, Луганск, “Өмнөд” бүлгийн цэргийн шатахууны нөөцийн сав, түлш тосолгооны материалын агуулах багагүй алдагдалд орсон. Нэг удаагийн цохилтоор 6,000 м³-ээс дээш түлштэй сав устсан, ийм хэмжээтэй цохилтууд давтагдсан. Үүний зорилго нь фронтын шугамын “цусны эргэлт” болсон шатахууны логистикийг таслах байв.
Ирээдүйн хохирол нь Оросын төсөвт нефть/хийн экспортын зардал нэмэгдэж, засвар, сэргээн босголтод тэрбум доллараар хэмжигдэх зардал түүхэн хугацаанд хуримтлагдаж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 12-р сарын 16
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 28