

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар өнөөдөр (12.08)-ны өдөр байгууллаа. “Эрдэнэс Монгол” нэгдэл нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газрын 2025 оны 173 дугаар тоот “Авто замын эхлэл, төгсгөлийн болон эргэлтийн цэг, солбицол батлах тухай” тогтоол, Засгийн газрын 2025 оны 257 дугаар тоот “Нийслэл Улаанбаатар хотод барих тойрог хурдны замын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг тус тус үндэслэн дээрх төсөлд хамтран ажиллах юм. “Нэгдүгээр тойрог зам” төсөл нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарсан нийт 24.8 км урттай 8-10 эгнээ авто зам, 9 гүүрэн байгууламж, 2 км туннел барихаар төлөвлөөд байна.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.19) хуралдаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Nov 19, 2026


