

Украин 2025 оны сүүлийн саруудад эзлэгдсэн Крым дэх Оросын цэргийн дэд бүтцэд чиглэсэн системтэй, өндөр нарийвчлалтай цохилтуудаа улам эрчимжүүлэх болсон. Тэдний онилж буй байнууд гэвэл
Агаарын довтолгооноос хамгаалах систем
Радарын станцууд
Шатахууны агуулах
Зэвсгийн нөөц
Логистикийн зангилаа, төмөр зам, холбоо.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь тус, тусдаа довтолгоо биш, харин Крым дэх Оросын цэргийн чадавхийг системтэйгээр сулруулах стратеги юм.
Агаарын хамгаалалт сулрангуут Украин илүү гүн, илүү давтамжтай цохилт өгөх боломжтой болж, Крымийн логистик ноцтой доголдолд оржээ. Үүний улмаас Орос Крымийг хамгаалахын тулд агаарын хамгаалалтын хүчээ өөр бүс нутгаас татахад хүрч, өөрийн нутаг дэвсгэрийн хамгаалалтыг сулруулж байна.
Шинжээчид үүнийг Крымийг тусгаарлах, логистикийг саажуулах, ирээдүйн томоохон ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх алхам гэж дүгнэж байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.19) хуралдаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Nov 19, 2026


