НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Америкчуудын 64% нь Украинд зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байна
МЭДЭЭ

Америкчуудын 64% нь Украинд зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байна

2025 оны 12-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 Рейганы хүрээлэнгийн судалгаа: Америкчуудын 64% нь Украинд зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байна

Рейганы хүрээлэнгийн шинэ судалгаагаар АНУ-ын иргэдийн 64% нь Украинд зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байна. Энэ нь АНУ-ын цэргийн тусламжийн талаарх олон нийтийн дэмжлэг мэдэгдэхүйц өссөнийг харуулж байна. Энэхүү өсөлт нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 9 пунктээр өссөн үзүүлэлт агаад батлан хамгаалах салбарын зардалд хоёр намын дэмжлэг өргөжиж буйг харуулж байна.

Бүгд найрамдахчуудын 59% нь Украинд зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байгаа бол Ардчилсан намын 75% нь дэмжлэг үзүүлэх нь зөв гэж үзжээ. Шинжээчид, үүнийг дэлхийн аюулгүй байдал, Оросын түрэмгийлэл, АНУ-ын стратегийн ашиг сонирхлын талаарх санаа зовнил сонгогчдын дунд илүү хүчтэй өрнөж байгаагийн илрэл гэж дүгнэжээ.

Судалгаагаар америкчуудын 62% нь Украиныг Оросын эсрэг дайнд ялаасай гэж хүсч байгаа аж. Тиймээс Киевийн батлан ​​​​хамгаалахыг дэмжихэд АНУ-ын оролцоог үргэлжлүүлэх ёстой гэж олон нийт үзсэн байна. Вашингтонд Украинд урт хугацааны тусламж үзүүлэх багцын талаарх мэтгэлцээн эрчимжиж байгаа нь олон нийтэд нөлөөлсөн байх талтай.

Рейганы хүрээлэнгийн тэмдэглэснээр залуу сонгогчид, нам бусчууд хамгийн ихээр дэмжиж байгаа аж.

Хууль тогтоогчид нэмэлт санхүүжилт болон зэр зэвсгийн зардлыг хэлэлцэж байгаа үед энэхүү судалгаанд Конгрессын улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлж болзошгүй байна.

Олон нийтийн санаа бодол АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хоёр намын олонх нь Украинтай холбоотой тусламжийг дэмжиж буй. Хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар тэд Киевийг тогтвортой дэмжих нь америкийн сонгогчдын тогтвортой байр суурьтай нийцнэ гэж шинжээчид дүгнэжээ.

Ш.ОЮУНБАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилгыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацын нэгдсэн тогтолцоонд уялдуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлээд байна.

Aug 26, 2026

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ