НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
МЭДЭЭ

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна

2025 оны 12-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Төслийн БНХАУ талын барилга угсралтын бэлтгэл ажил бүрэн дууссан. Үүнд бетон зуурмагийн үйлдвэр, дайрга хадгалах агуулах, оффис, лабораторийн барилга байгууламж, дам нуруу бэлтгэх талбайн ажлууд багтсан.

Барилга угсралтын ажлын хүрээнд:

  • 2 ширхэг захын тулгуур,

  • 33 ширхэг завсрын тулгуурын ажил бүрэн хийгдсэн,

  • Нийт 94 дам нуруу үйлдвэрлэхээс 85 дам нурууг бэлэн болгосон байна.

Мөн Хятадын талын төмөр замын төгсгөл хэсэгт дам нуруу тавих механизм суурилуулжээ.

Монгол Улсын хаалттай бүсэд хэрэгжиж буй төслийн Багц-1 (төмөр замын дээд, доод бүтэц) болон Багц-2 (урт гүүрийн ажил)-ын барилга угсралтын ажлууд хэвийн үргэлжилж байна.

Бэлтгэл ажлын явц

Төслийн хүрээнд ажилчдын кемп, оффисын барилга, хаалттай бүсийн хашаа, бетон зуурмагийн үйлдвэрүүдийн барилга угсралтын ажил бүрэн дууссан.

Одоогоор:

  • Пүүний барилга угсралт – 97%,

  • Арматур бэлтгэх талбай – 82%,

  • Материал агуулах талбай – 56%.

  • Түр цахилгааны шонгийн утас татах ажил дууссан байна.

Төслийн талбайд 150 инженер, техникийн ажилтан, 75 нэгж машин механизм ажиллаж байна.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл

  • Багц 1 ажлын хүрээнд дугуй, дөрвөлжин хоолой, жаазан гүүрийн ажлууд хийгдэж байна.

  • Түр замын ажил 51.7%-ийн гүйцэтгэлтэй байна.

  • Багц-2 (урт гүүр)-ын шон суурийн ажил нийт төлөвлөгөөний 24.85%-д хүрч, 2382 ширхэг суурь цутгахаас 620 ширхэг шон суурийг гүйцэтгээд байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монтенегро улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авлаа.

Sep 8, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ

Электрон спортын дээд түвшний BLAST Premier тэмцээн 2027 онд Монголд болно

Электрон спортын дээд түвшний BLAST Premier тэмцээн 2027 онд Монголд болно