
Э.Бат-Амгалан сайд аа, яамаа цэгцэлж дууссан бол хуулиа цэгцлээч!
УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалт / ХББОС/-ын сайд Э.Бат-Амгалан тамгаа аваад салбарынхаа төлөөлөлтэй уулзахдаа “2025 ондоо багтаан салбарын хууль, эрх зүйн асуудлыг цэгцэлж, УИХ-ын намрын чуулганд Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина” гэж амлаж, алга ташуулж байв.























