НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
С.Бямбацогтод энэ удаа ямба гэхээсээ “ял” нь их оногджээ
АНАЛИЗ

С.Бямбацогтод энэ удаа ямба гэхээсээ “ял” нь их оногджээ

2 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Төрийн тамга атгана гэдэг төрийн эрхийг атгана гэсэн үг биш ажээ. Зарим албан тушаалын гаднаас харагдах сүр жавхаа нь дотроо үүрэх ачаатайгаа огтхон ч дүйдэггүй. С.Бямбацогтын хувьд энэ удаагийн томилгоо яг л тийм тохиолдол бололтой.

Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх байх. Цагаан сарын золголтод төрийн нүүр царай болно биз. Ганц нэг шагнал гардуулна. Боломж олдвол гадаад улсад хийх төрийн айлчлалд оролцоно. Төрийн тэргүүний албан тушаалын гаднах ёслол, хүндэтгэлийн өнгөн талыг харвал эрх ямба энэ хавьцаа л харагдана.

Гэвч төрийн тамганы цаана тамга дарах цааснаасаа хавьгүй хүнд улс төрийн ачаа бий.

Нэг талаас эрх баригч намын дотоод зөрчил, ордны гадна, дотно буцалсан улс төрийн хэрүүл тэмцэл, эрх мэдлийн төлөөх далд өрсөлдөөн илүү чөлөөтэй өрнөх орон зайтай болж мэднэ. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн суудлын төлөөх тэмцэл олон хүний амбицаар тэжээгдэж ч мэдэх юм.

Ийм цаг үед С.Бямбацогт Төрийн тэргүүний тамга атгаж байна.

Түүний өмнө спикерийн хувьд ч, эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд ч эрх мэдлийн төлөөх улс төрийн нам, бүлэглэлүүдийн дунд төрийн институцийн тэнцвэрийг хадгалах амаргүй даалгавар бий. УИХ бол эрх баригч намын дотоод тохиролцоог баталгаажуулдаг тамгын газар биш. Харин төрийн эрх барих дээд байгууллага. Тэнд олонхын эрх ашиг, цөөнхийн дуу хоолой, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын нэр хүнд зэрэгцэн орших учиртай. Ерөнхийлөгчийн институци бол эв нэгдлийг илэрхийлэгч, ҮАБЗ-ийг даргалагч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч.

Энэ утгаараа хоёр институцийн үүрэг хариуцлагыг умартахгүй ажиллах хүндхэн үүрэг түүний нуруун дээр ирж байна.

Улсын орны хувь заяаг үүрч явдаг хоёр том төрийн институциудын өмнөөс уян хатан хийгээд асар нарийн ухаанаар шийдвэр гаргах шаардлагатай болно.

Улстөрчийн хувьд С.Бямбацогтод хашир ухаан, олон жилийн туршлага мэдээж бий. Гэхдээ туршлага гэдэг өнгөрсөнд олон албан тушаал хашсаны нэр биш. Харин өөрт ашиггүй байсан ч зөв шийдвэр гаргаж, өөрийн талынхныг ч хуулийн өмнө тэгш байлгаж чадах ноён нуруу юм. Тэр ноён нуруу одоо л хэрэг болно.

Ерөнхийлөгч, УИХ-ын даргын суудлыг шагнал, ямба гэж харахаас илүү гадаад, дотоодын улс төрийн зөрчил дунд торгон мэдрэмжээр ажиллах шаардлагатай.

Тэгж чадвал С.Бямбацогт төрийн тамга атгасан төдий биш, төрийн хоёр институцийн үүрэг хариуцлагыг түшиж чадна. Чадахгүй бол эрх ямба багатай ч улс төрийн бүх ачааг үүрсэн албан тушаалын эзэн болж үлдэнэ.

Төрийн тамга бол шагнал биш. Харин улс төрийн хамгийн хүнд үед үүрэхээс аргагүй сонголтгүй сонголт юм.

С.Бямбацогтод энэ удаа ямба гэхээсээ ял нь их оногджээ.

Б.ЦОГТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэж, олонхын саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.

Nov 19, 2026

У.Хүрэлсүхийн УДИРТГАЛ ба УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн УДИРТГАЛ ба УЛС ТӨР

Африкийн эдийн засгийн ирээдүй Вашингтоноос хамаарах ёсгүй

Африкийн эдийн засгийн ирээдүй Вашингтоноос хамаарах ёсгүй

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!