НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
У.Хүрэлсүхийн УДИРТГАЛ ба УЛС ТӨР
АНАЛИЗ

У.Хүрэлсүхийн УДИРТГАЛ ба УЛС ТӨР

3 өдрийн өмнө
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2026.11.18) хэлэлцээд 77.8%-аар дэмжжээ. Төрийн байгуулалтын хорооны санал, дүгнэлтийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэнэ. Хэрэвзээ УИХ-аас Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжвэл бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө анх удаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх түүхэнд үлдэнэ.

Тэрбээр мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилээр, нэг удаа сонгогдсон анхны Ерөнхийлөгчөөр мөн түүхэнд үлдэнэ. Тэгвэл улс төрийн цаашдын өрнөлөөс харахад сүүлчийн Ерөнхийлөгчөөр түүхэнд үлдэх магадлал мөн өндөр. Тэрбээр хананд зургаа хадуулахаас илүү түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэг улстөрч. Үүнийгээ ч нэг бус удаа хэлж байв.

У.Хүрэлсүхийн улс төрийн нүүдэл нь таамаглах аргагүй байдаг. Өнөөдөр ч түүний дараагийн улс төр чухам юу болохыг хэн ч таамаглаж чадахгүй байна. Яг ийм нөхцөлд хэд, хэдэн асуулт, эргэлзээ, хардлага гарч буй.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн засаглал тогтох бий гэсэн болгоомжлол. Мэдээж, улс төрийн нөхцөл, нийгмийн уур амьсгалаа тооцвол ийм боломжгүй. Угаасаа У.Хүрэлсүх сонгодог парламентын засаглалыг дэмждэг болохоо мөн удаа дараа илэрхийлсэн. Тэгээд хоёр их гүрний дунд орших Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ярих нь өөрөө аюултай сэдэв юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа бол ардчилсан парламентын засаглал. Бид ямар ч тохиолдолд парламентын засаглалаасаа ухарч болохгүй.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль цагаан сарын өмнө болох уу. Хамгийн анхаарах, ач холбогдол өгөх ёстой нэг сэдэв. Хуульд зааснаар Төрийн тэргүүн огцорсноос 4 сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч нь эв нэгдлийг илэрхийлэгч, ҮАБЗ-ийн дарга, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хүн. Атал Монгол Улс анх удаа 4 сар Төрийн тэргүүнгүй байхаар болж байна.

Ерөнхий сайд Н.Учрал хуульд зааснаар ирэх 12 дугаар сарын 20-н гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоохоо зарласан. Тэгвэл ирэх 2027 оны хавар, гуравдугаар сар Ерөнхийлөгчийн сонгууль болох нь. Гэтэл үүнээс өмнө Монголын төрт ёсны их баяр цагаан сар болно. Цагаан сар монголчуудын хувьд ихээхэн бэлгэ дэмбэрэлтэй баяр. 17-р жарны улаагчин хонь жилийн шинийн нэгэн аргын тооллын 2027 оны 2 дугаар сарын 7-нд таарч байна. Тэгэхээр сар шинээр шинэ Төрийн тэргүүнтэй болно гэвэл Ерөнхийлөгчийн сонгууль нэг сард болж наашилж магадгүй юм. Тэгвэл дүн өвлөөр анх удаа сонгууль болно.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг сүүлийн үед хөндөх болсон. Тэрбээр зургаан чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулснаа ч хэвлэлд танилцуулжээ.

Сүүлийн 20 жил ярьж байгаа сэдэв хэдий ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрт хөнддөггүй үлдээдэг заалт. Монгол Улс тогтолцооны хувьд хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. Энэ нь улс төрийн хуваагдлын гол шалтгаан болсон. Иймээс засаглалаа ойлгомжтой, тодорхой болгох улс төрийн захиалга хүссэн ч эс хүссэн ч нийгэмд бий боллоо. Үндсэн хуульд Монгол Улс парламентын засаглалтай байна гэж тов тодорхой зааж өгсөн бий. Парламентын засаглалтай болохын тулд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог тогтолцоо руу Монгол шилжих ёстой.

Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдын дарангуйлал тогтвол яах вэ. Ийм боломжтойг Л.Оюун-Эрдэнэ өөрийн үг-үйдлээрээ нотлон харуулсан. Иймээс Ерөнхий сайдын эрх мэдлийг хянах хоёр танхимтай парламентын тогтолцоо руу шилжих нь ардчиллын амин сүнс юм.

Тавдугаарт, шүүх засаглалыг шинэчилж, АТГ-ын даргыг Ерөнхий сайдын харъяанаас гаргах ёстой. АТГ-ын даргыг хоёр танхимтай парламентын мэдэлд аваачих нь Монголд авлига, хулгайгаас ангижрах нэг бодлого болно.

Хэрэвзээ У.Хүрэлсүх жинхэнээсээ түүхэнд лидер болж үлдье гэвэл тодорхой өөрчлөлтүүдийг хийхэд улс төрийн манлайлал үзүүлэх ёстой юм.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэж, олонхын саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.

Nov 19, 2026

Африкийн эдийн засгийн ирээдүй Вашингтоноос хамаарах ёсгүй

Африкийн эдийн засгийн ирээдүй Вашингтоноос хамаарах ёсгүй

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өслөө

Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өслөө