НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АН-ын шинэ Үндсэн дүрмээр З.Энхболдыг ХЕХ-ны даргаас огцруулаад зогсохгүй хөөх ёстой!
АНАЛИЗ

АН-ын шинэ Үндсэн дүрмээр З.Энхболдыг ХЕХ-ны даргаас огцруулаад зогсохгүй хөөх ёстой!

7 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

УИХ-аас 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг уг хуульд заасны дагуу улс төрийн намууд үндсэн дүрэм, бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн Улсын дээд шүүхэд  бүртгүүлсэн. Ардчилсан намын шинэ  үндсэн дүрмийг 2026 оны нэгдүгээр сарын 9-нд Улсын дээд шүүх бүртгэж авсан билээ. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ Үндсэн дүрмийнхээ дагуу АН дотоод сонгууль явуулж, удирдлага, бүтцээ ч шинээр байгуулсан. 

Ардчилсан намын шинэ Үндсэн дүрэмд намын гишүүнд тавигдах ёс зүйн шаардлага, гишүүний гаргасан хариуцлагын зөрчилд оногдуулах шийтгэлийг маш тодорхой заасан.

Тухайлбал, бусдын ажил хэрэгч саналыг мушгин гуйвуулах, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараах, Үндсэн дүрэм, журмыг зөрчих, гэмт хэрэгт холбогдох зэрэгт хариуцлага тооцохоор болсон.

Тиймээс Ардчилсан намын шинэ Үндсэн дүрэмд зааснаар З.Энхболд Хяналтын ерөнхий хорооны даргаас огцроод зогсохгүй ХЕХ-ноосоо хөөгдөх шийтгэлтэй хүн юм.

Учир нь, Улсын дээд шүүхээс УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тэдний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан байдаг.

Хэргийг эргэн сануулахад, З.Энхболд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байх үедээ тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсөн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, З.Энхболдыг хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан гэж буруутгаж анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оноосныг давах шатны шүүх торгох ял болгон өөрчилсөн.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар, Б.Энх-Амгалан нь 2019 оны тавдугаар сард сайдын тушаал гаргаж, тухайн чиглэлийн орон нутгийн чанартай шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлсэн. Улмаар уг замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д түр хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь жин тонн хэтэрсэн хүнд даацын тээврийн хэрэгслээр говийн хөрсөн замаар тээвэр хийх хууль бус давуу байдлыг олгосон гэж буруутгагдах үндэслэл болсон юм.

Хэрэвзээ Ардчилсан намын Үндсэн дүрэм З.Энхболдод нэг өөр, бусдад нэг өөр үйлчлэх юм бол үнэ цэнгүй болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам Үндсэн дүрмээ мөрдөхгүй юм бол дүрэм, журам гэж батлах шаардлагагүй гэсэн үг.

Иймээс үндсэн дүрэмтэй, түүндээ захирагддаг институци болж төлөвшье гэвэл З.Энхболдыг ХЕХ-ны даргаас огцруулаад зогсохгүй хөөх ёстой юм.

Үндсэн дүрмийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!