НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эпштэйний файл: Ёс зүйгүй манлайлал бол манлайлал биш
АНАЛИЗ

Эпштэйний файл: Ёс зүйгүй манлайлал бол манлайлал биш

2026 оны 2-р сарын 4
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Жеффри Эпштэйний үүсгэсэн сүлжээ нь энэ XXI зууны хамгийн дуулиант гэмт хэргийн нэг болж байна.

Өнгөрсөн Бямба гаригт олон нийтэд ил болгосон 3 сая баримтад дурдагдаж буй нэрсийг харахад үүнд өртөөгүй улс орон, лидерийг нэрлэх нь хамаагүй амар байхаар байна. Хаа байсан Америкийн гэмт хэрэгтний баримтууд дотор Монголтой холбоотой хэдэн зуун илэрц гарч ирсэн гэхээр дэлхий үнэхээр хил хязгааргүй болжээ гэж бодогдоно.

Дэлгэгдсэн баримтуудад Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн хоёр Ерөнхийлөгч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, нэр нь дурдагдаагүй Гадаад харилцааны сайд, бизнесийн зарим төлөөлөл, мөн хоёр Ерөнхийлөгчийн төлөөний хүмүүсийн мэйл ил боллоо. Ц.Элбэгдоржийг төлөөлж түүний гадаад бодлогын зөвлөх байсан Л.Пүрэвсүрэн, Х.Баттулгыг төлөөлж, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат мэйл бичиж байсан нь ил боллоо. Ч.Ганбат бол Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр ажиллаж байгаад, төмөр замын төслийн мөнгийг хууль хяналтынхан шалгаж эхлэх үед Монголоос оргон зайлсан. Эдгээр цахим шуудангийн агуулгыг харвал Монголын улс төрийн амьдралын талаар мэдээлэл өгсөн, бизнесийн харилцаа холбоо тогтооход зуучлах хүсэлт тавьсан, Монголын тал нутгаар аялах хүсэлтэй америкчуудад зөвлөсөн зэрэг гэм хоргүй хэдэн агуулга мэт харагдана. Гэвч энэ нь зөвхөн өнгөц төдий бөгөөд энэ харилцаа нь Монгол Улсын гуравдагч хөршийн харилцаа, цаашлаад нэр дурдагдсан хоёр Ерөнхийлөгч хоёул АН-ыг төлөөлж байгаа зэрэг нь улс төрийн үр дагавартай байж болохыг үгүйсгэх аргагүй.

Ганц Монголд ч биш Эпштэйний файлуудын дэлхийн улс төрийн хүрээлэлд үзүүлэх нөлөө, үр дагавар ирээдүйдээ ихээхэн хор уршигтай байгааг олонтаа бичиж байна. Санхүүч мэргэжилтэй Жеффри Эпштэйний сүлжээнд дэлхийн улс орнуудын удирдагчид, хаадын гэр бүл, хууль тогтоох байгууллагын гишүүд, Засгийн газрын гишүүд, бизнесийнхэн гээд нөлөө бүхий эрхмүүдийн нэрс хангалттай дурдагджээ. Чухам эдгээр нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон харилцаагаар халхавчлан бузар гэмт хэргийн үүр уурхайг бий болгожээ. Гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэлийнхэн хэрхэн улс төрд нөлөөлж, арга нь улам нарийсч байгааг харууллаа хэмээн дүгнэж байна. Хамгийн том сургамж нь улс төр, бизнесийн манлайллыг хэмжих гол хэмжүүр нь ёс зүй байх ёстойг сургамжиллаа.

Эпштэйний файлууд дэлхийн улс төр, эдийн засаг гээд маш өргөн салбарын манлайллыг шавартай хутгаж, энэ манлайлал ямар хуурамч байсныг олон үггүйгээр ил гаргалаа. Одоо манлайлал, элит гэдэг ойлголтыг цоо шинэ өнцгөөс бүтээх, бий болгох хэрэгтэй боллоо.

Эпштэйний стратеги юу байсан бэ?

Өөрийгөө баян амжилттай санхүүч, өгөөмөр филантропист, нөлөө бүхий хүн гэж ойлгуулан маш өргөн хүрээнд харилцаа холбоо тогтоож чадсан. Энэ харилцаа холбоо нь түүнд улс төр, эдийн засаг, санхүү, олон улсын дипломат харилцаанд гол тоглолгч болох боломжийг өгсөн.

Түүний харилцааны гол аргууд нь:

1.Олон нийтийн харилцаа: Тусгай VIP үдэшлэг, уулзалтуудыг зохион байгуулж, нөлөө бүхий хүмүүсийг оролцуулна,

2.Сайн үйлсийн арга хэмжээ: Дэлхийн улс орнуудын томоохон их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны институтүүдэд хандив өгч, олон улсыг хамарсан сайн санааны аян зохион байгуулна,

3.Хувийн ганцаарчилсан аялал: Дэлхийн улс орнуудын нөлөө бүхий улс төрчдийг хувийн онгоцоороо өөрийн эзэмшлийн газрууд болон хүссэн газрууд руу нь аялуулна, олны нүднээс далд ийм ганцаарчилсан, зангиагүй уулзалтууд нь маш үр дүнтэй байсан,

4.Зуучлал: Хүссэн хүнтэй нь уулзахад зуучилна, ялангуяа, улс төр, бизнесийн элит давхаргынхныг хооронд нь уулзуулна.

Эпштэйний файлуудад ямар хүмүүсийн нэр дурдагдаж байгаа вэ?

-АНУ-ын томчууд, бүхий л салбар чиглэлийнхэн үүнд багтана,

-Олон улсын томчууд, улс орны удирдагчид, дипломатууд, элитүүд,

-Бодлогын судалгааны төвүүдийн шинжээч, судлаачид,

-Сурвалжит гаралтай элитүүд,

-Бизнесийн томчууд.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна