2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3


Хэдийгээр 1939 онд хоёр улс "Молотов-Риббентропын гэрээ" буюу бие бие рүүгээ үл довтлох гэрээ байгуулж, Польшийг хуваан авч "холбоотон" болж 1941 он гартал үй зайгүй мэт дүрийг үзүүлсэн хэдий ч нацист, социалист фашистуудад энэ нь дэндүү хэврэг хямдхан харилцаа байсан юм. Тэд хэзээ ч бие биедээ итгэдэггүй, тийм зангаар Сталин нь Германыг довтолно гэж таамаглаж байсан ч ийм эрт, ийм өргөн хүрээтэй байна гэж төсөөлөөгүй, тиймээс бэлтгэл хангаагүй байсан нь дайны эхний саруудад Зөвлөлтийн арми их хохирол амсах шалтгаан болжээ.

Адольф Гитлерийн ЗХУ руу довтлох шийдвэр нь гэнэтийн зүйл биш байсан бөгөөд энэ нь түүний "Mein Kampf" зохиолд дурдагдсан урт хугацааны стратегийн зорилготой шууд холбоотой байв.

Гитлер герман үндэстний ирээдүйн хөгжил, оршин тогтнолын тулд Дорнод Европ болон Оросын газар нутгийг эзлэн авч, тэнд германчуудыг суурьшуулах ёстой гэж үзэж байв.
Нацист үзэл суртал нь Большевизмыг хүн төрөлхтний хамгийн аюултай дайсан гэж тунхаглаж байв. Тэрээр үүнийг "Еврей-Большевизм" гэж нэрлэж, ЗХУ-ыг устгахыг өөрийн ариун үүрэг гэж харж байжээ. Германы дайны машин ажиллахад Украины үржил шимт хөрс, Кавказын нефтийн ордууд амин чухал байсан юм.
Нацистууд славянчуудыг "Untermenschen" буюу "доод зиндааны хүмүүс" гэж ангилж, тэднийг боолчлох эсвэл устгах төлөвлөгөөтэй (Generalplan Ost) байв.

Энэ дайн нь зөвхөн цэрэг армийн хоорондох тулаан биш, харин бүхэл бүтэн үндэстнийг устгах зорилготой "УС" (Vernichtungskrieg) байлаа.
ЗХУ энэ дайнд нийт 26.6 сая иргэнээ алдсан гэж үздэг. Үүний 13.7 сая орчим нь энгийн номхон иргэд байв.
872 хоног үргэлжилсэн бүслэлтийн үеэр 1 сая орчим хүн өлсгөлөн, бөмбөгдөлтөөс болж амиа алдсан. Оккупацид орсон нутаг дэвсгэрт нацистууд "Einsatzgruppen" буюу тусгай ангиудаараа дамжуулан еврейчүүд, коммунистууд болон партизануудыг устгаж байв.

Дайны явцад ЗХУ-ын Европын хэсэг бараг бүхэлдээ балгас болсон.1710 хот, суурин газар бүрэн сүйрч, 70000 гаруй тосгон шатаагдаж, 32 мянган үйлдвэр, 65 мянган км төмөр зам сүйтгэгдсэн.
НҮБ-ын судалгаа болон олон улсын түүхчдийн тэмдэглэснээр, энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх нэг улсад учирсан хамгийн том эдийн засгийн хохирол юм.
Дайн төгсөх шатанд улаан арми Германы нутаг дэвсгэрт нэвтрэх үед зарим сөрөг үзэгдлүүд гарсан нь түүхэн үнэн юм. 1946-1948 онуудад Сталины тушаалаар Зөвлөлтийн дээд тушаалын офицеруудын дунд шалгалт явуулсан байдаг. Үүнд Маршал Г.К. Жуков нь хүртэл холбогдож байв.
Зөвлөлтийн генерал, офицерууд эзлэгдсэн Германаас асар их хэмжээний алт, үнэт эдлэл, уран зураг, мебель, хивс, хувцас хунарыг вагон вагоноор нь хувьдаа завшиж, гэр рүүгээ тээвэрлэсэн баримтууд бий.
Жуковын гэрээс нэгжлэгээр Германы музейн үнэт үзмэрүүд, олон зуун метр үнэт даавуу, тансаг тавилга олдсон нь архивт тэмдэглэгдсэн байдаг.

Улаан арми нь Герман, Польш, Унгарын нутаг дэвсгэрт нэвтрэх үед энгийн иргэдийг дээрэмдэх, хүчирхийлэх тохиолдол цөөнгүй гарсан.
Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага болон түүхчдийн тооцоолсноор Берлиний тулааны дараа болон оккупацийн эхний үед Германы олон мянган эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн гэж үздэг. Энэ нь нацистуудын ЗХУ-д үйлдсэн аймшигт хэрцгийллийн хариу өшөө авалт гэсэн тайлбартай байдаг ч олон улсын эрх зүйн үүднээс дайны гэмт хэрэгт тооцогддог.
Сталин болон Зөвлөлтийн удирдлага эхэндээ үүнийг нүдээ аниад өнгөрөөж байсан ч, сүүлдээ сахилга бат алдсан офицеруудаа буудан хороох зэрэг Зөвлөлт маягийн “шударга” шийтгэлээ оногдуулж эхэлсэн байдаг.
“Агуу эх орны дайн” гэгч нь нэг талаас нацизмын эсрэг хүн төрөлхтний тэмцэл мэт боловч нөгөө талаас дайны харгис шинж чанарыг харуулсан эмгэнэл юм. Мөн энэ дайнаар “хомосоветикус” нь хүн биш Зөвлөлт нийгмийг хамгаалах багаж зэвсэг юм гэдгийг энэ үй олон бараг 30-аад сая хүний амь батлан харуулсан билээ.
НҮБ болон Олон улсын шүүхүүд (Нюрнбергийн процесс) Нацист Германыг "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" үйлдсэн гэж албан ёсоор ялласан бол харин Зөвлөлтийн үйлдсэн дайны гэмт хэргийг түүхчид "ялагчийн зүгээс үйлдсэн гэмт хэрэг" гэж нэрлэдэг бөгөөд тэд ялалтын сүүдэрт нуугдан үлдэж чадсан нь ЗХУ-ын суртал ухуулгад олон арван жилийн турш хаалттай сэдэв байсаар ирсэн.
Эцэст нь дүгнэхэд, Зөвлөлтийн ард түмний амссан 27 сая хүний гарз бол нөхөж баршгүй хохирол бөгөөд энэ нь хэдийгээр 80 гаруй жил өнгөрсөн ч хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын хүн ам зүй, сэтгэл санаанд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн хэвээр байна. Гэхдээ түүхийг бүх талаас нь (баатарлаг болон бараан) харж байж бид ирээдүйд ийм алдааг давтахгүй байх боломжтой юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3