2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3


“Оюутолгой дээр улстөржмөөргүй байна” гэж ам нээх бүртээ хамгийн их улс төр хийж, шоуддаг хүн бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдал.
Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт /2026.05.01/ хэвлэлийнхний өмнө ахиад л “нулимс унагах” нь холгүй “Монгол Улсын ганц үлдсэн мега төсөл бол Оюутолгой. Яагаад ийм сэтгэлгүй хандаж байгаа юм бэ” гэж мэдээлэл хийсэн. Түүний энэхүү хэвлэлийн хурал дээрээс чиглэлтэй, тодорхой зорилготой, товлосон байтай байсан.
Хэрэв О.Батнайрамдал гишүүн үнэхээр Оюутолгойн гэрээг өөрчлөх сонирхол байсан бол түүнд эрх мэдэл, цаг хугацаа ч байлаа. Уул, уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар гурван жил (2020-2023) ажиллахдаа тэрбээр Оюутолгойн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлж болох байсан. Гэвч түүнийг дэд сайд байх үед “Рио Тинто”-гийн “Эрдэнэс Оюутолгой”-д өгсөн $20 сая доллар халааснаас гарсан зардал нэрээр хэн нэгний халаасанд орсон асуудал хуулийнхны анхааралд өртсөн билээ.
2019 онд ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллах үеэсээ л О.Батнайрамдал Оюутолгойгоор шоудаж эхэлсэн агаад энэ сэдвийг ярьсаар долоон жил болж буй. Монголын улстөрчдөд нэг “гаж” араншин байдаг. Нэг сэдвийг онилж аваад шоудаад явдаг, ямар ч шийдэл, ямар ч гарц ярихгүй.
Урьд нь, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар яг ийм зорилгоор Оюутолгойгоор олон жил улс төр хийсэн. Тэд улс төр хийхийн хэрээр “Рио Тинто”-д ашигтайгаар нөлөөлсөн байдаг. Жишээ нь, Тавантолгойн цахилгаан станцын төсөл.
“Оюутолгой" компани одоогоор эрчим хүчний хэрэгцээгээ БНХАУ-ын Өвөрмонголын эрчим хүчний сүлжээнээс (Inner Mongolia Power International Cooperation Co., Ltd) хангадаг. Үүнд, жил бүр $200 саяыг зарцуулдаг. Энэ мөнгийг Монголдоо үлдээх зорилгоор Тавантолгойн цахилгаан станц төслийг Ч.Сайханбилэгийн Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болсныхоо дараа зогсоосон билээ.
О.Батнайрамдал гишүүнийг хэвлэлийн хурал хийхээс нэг хоногийн өмнө “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх 2026 оны нэгдүгээр улирлын тайланг тавихдаа “Онтре”-гийн лицензтэй холбоотой асуудал 2027 ондоо шийдэгдлээ гэхэд төлөвлөсөн төсөөллөөр 2028 оноос Панел 1 рүү орно. Хэрвээ ойрын хугацаанд “Онтре”-гийн хэлэлцээр нааштай шийдэгдэж, манай хамт олон Панел 1-ийг хөгжүүлэх боломж бүрдвэл бүх талын үр өгөөжид эерэг нөлөөтэй, эдийн засгийн өгөөжтэй шийдэл” болохыг онцолсон.
Оюутолгойг олон жил ярьсан учраас О.Батнайрамдалд УИХ-аас 2025 оны 7-р сард Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж, даргалах эрхийг өгсөн.
Хариуд нь, 12-р сарын нээлттэй сонсголоор гурван өдрийн турш 300 гаруй хүнийг дуудаж, УИХ-ын яллагч, шүүгч шиг аашилсан нь болсон явдал.
Ингээд УИХ-ын 2025 оны 12-р сарын 26-ны 120 дугаар тогтоолоор нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газар, Ерөнхий прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т даалгасан.
Тогтоол гарснаас хойш Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох яамны сайд нар “Рио Тинто”, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан, ярилцсан. Засгийн газар хөрөнгө оруулагчдад хатуурхах бус дэлхийн жишигт нийцсэн, шударга хуваарилт бүхий харилцан ашигтай байх зарчмаар ажиллахыг тууштай шаардана гэдгээ ч илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчаа хүндэтгэж, хэл амаа ололцож байж, дэлхийн хэмжээний мега төсөл урагшлах учраас хоёр талаас хэлэлцээ хийх нь хэн, хэндээ ашигтай.
Оюутолгойн хэлэлцээ өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Гэтэл энэ бүх процессыг хамгийн сайн мэдэж байх ёстой О.Батнайрамдал гэнэ, гэнэ гарч ирээд Төрийн ордонд шоу хийх нь хэний эрх ашиг вэ гэж хардахад хүргэж байна.
Оюутолгойгоос өөр гуравдагч орны хөрөнгө оруулалт ганцхан Зөөвч-Овоо дээр л орж ирсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн мега төсөл болгоны ард Хятад компани бичигдэж байгаа.
Монгол Улсад гуравдагч орны хөрөнгө оруулалт “Оюутолгой”, “Орано” хоёроос өөр үнэндээ алга. Улсын, эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байгаа энэ цагт О.Батнайрамдалд өгөх нэг зөвлөгөө байна: Оюутолгойгоор одоо шоудахаа боль!
Улстөрч хүн мөн юм бол гарц ярь, шийдэл ярь, сэдэв ярь, бодлого ярь. Уйлж, дуулах гэж байгаа бол урлагийн тайз сонгосон нь дээр.
Н.БАЯР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3