НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
С.Баярцогт Эйпштейнтэй холбоотой юу?
АНАЛИЗ

С.Баярцогт Эйпштейнтэй холбоотой юу?

2026 оны 5-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд “С.Баярцогт Эпштейнтэй холбоотой” гэдэг ойлголт тараах оролдлого гаарлаа. Олонх нь “хүний мууд дурлаж” байгаа бол зарим нь шууд буруутгаж харагдана. Яагаад гэвэл Ж.Эйпштейн бага насны хүүхдийг бэлгийн мөлжлөгөд ашигласан нь олон баримтаар тогтоогдож шуугиан тарьсан жигшүүрт талийгаач. Ингээд дэлхий даяар “Эйпштейнтэй уулзсан л бол…” гэдэг ойлголт тогтоод удаж байна. Гэхдээ юу үнэн бэ гэдгийг энгийнээр тайлбарлая.

Жеффри Эйпштейн гэж хэн бэ?

Жеффри Эйпштейн бол Америкийн баян бизнесмэн байсан хүн. Залуу охид, хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт хамруулсан, маш ноцтой гэмт хэрэгт холбогдон хоригдож байхдаа 2019 онд шоронд нас барсан. Түүний “нууц сүлжээ”-нд олон улстөрч, баячууд, алдартнууд холбогдсон гэж яригдаж ирсэн. 2025-2026 онд АНУ-ын шүүх түүнд холбогдох олон мянган баримт бичиг, имэйл, зураг, нислэгийн бүртгэлийг ил болгосон юм. Эндээс Монголтой холбоотой зарим мэдээлэл гарсан учраас манайд ч ид яригдаж байна. С.Баярцогтын нэр гарсан уу гэвэл “Үгүй”. Эйпштейний ил болсон олон сая хуудас материалд С.Баярцогтын нэр огт гараагүй. Одоогоор и-мэйл солилцсон, уулзсан, хамт ниссэн, хаягийн дэвтэрт нэр нь байгаагүй.

Яагаад хүмүүс холбож ярьж байна вэ?

Гол шалтгаан нь Оюутолгойн гэрээ. С.Баярцогт 2009 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Тухайн ажилд Рио Тинто компанитай холбоотой олон хүн, зөвлөх оролцсон нь гарцаагүй. Эйпштейний файлуудад Рио Тинто, Оюутолгойн асуудал заримдаа гардаг. Бас Ц.Элбэгдоржтой нэг нам, нэг бүлэгт байсан учраас хүмүүс “Баярцогт ч бас холбоотой байж магадгүй” гэж таамаглаж таарна. Гэхдээ таамаглал бол баримт биш.

Жинхэнэ баримт юу вэ?

Эйпштейний файлуудад Монголтой холбоотойгоор голдуу Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нарын нэр гарч байна. Тэд 2013 оны есдүгээр сард Нью-Йоркт Эйпштейнтэй нүүр тулан уулзсан зураг, и-мэйлүүд бий. Тэр уулзалтад Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак ч оролцсон гэдэг. Гэхдээ энэ уулзалтад С.Баярцогт оролцоогүй.

Дүгнэлт

Одоогоор (2026 оны тавдугаар сарын байдлаар) С.Баярцогт Жеффри Эйпштейнтэй шууд холбоотой гэх ямар ч баримт байхгүй байна. Түүнийг холбож ярьж байгаа нь голдуу улс төрийн өрсөлдөөн, таамаглал, генсекийг жинхлэх гэдэг логикоос үүдэлтэй байгаа юм. Мэдээж хэрэг шинээр баримт гарч мэднэ. Гэхдээ одоо байгаа мэдээллээр бол “С.Баярцогт Эйпштейнтэй уулзсан”, “холбоотой” гэх яриа батлагдсан баримтгүй, таамаглал бас хардлага л байна. Улс төрийн сэдвээр ярихдаа баримтаа сайн шалгаж, таамаглал болон хардлагаас болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн үеэр иймэрхүү яриа их гардаг.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв