2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 8
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4


Ойрхи Дорнодод үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас агаарын хөлгийн түлшний нийлүүлэлт тасалдаж, үнэ нь тэнгэрт хадлаа. Үүний улмаас олон улсын агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа эргэн харахаас өөр аргагүйд хүрч, зөвхөн энэ сард гэхэд хоёр сая орчим суудлыг нислэгийн хуваариас хасаад байна. Тавдугаар сард эхэлсэн энэхүү нислэгийн цомхотгол нь зуны амралт, аялал жуулчлалын оргил үед ч үргэлжлэх төлөвтэй байгаа нь зорчигчдын дунд түгшүүр төрүүлж эхлэв.
Агаарын тээврийн судалгааны Cirium агентлагийн мэдээлснээр, шатахууны үнийн хэлбэлзлээс шалтгаалж дэлхийн хэмжээнд тавдугаар сард төлөвлөгдсөн нислэгийн тоо 13 мянгаар цөөрсөн байна. Хэдийгээр энэ нь дэлхийн нийт нислэгийн багтаамжийн 2% хүрэхгүй ч салбарын мэргэжилтнүүд үүнийг цаашид үүсэж болох илүү том хямралын эхлэл гэж харж байгаа юм. Тухайлбал, Лондонгийн Хитроу нисэх буудлын хуваариас одоогоор ердөө 111 нислэг хасагдсан ч зуны турш шатахууны хомсдол үүсэж магадгүй гэх үндэслэлээр Их Британийн агаарын тээвэрлэгчдэд нислэгийн чиглэлүүдээ нэгтгэх замаар хэмнэлт хийх уян хатан боломжийг олгож эхэлжээ.
Нислэгийн суудлын тоо ийнхүү цөөрөхөд хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, тодорхой чиглэлүүдийг бүрмөсөн цуцлах, хоёрдугаарт, зардлаа хэмнэхийн тулд том хөлгийн оронд бага багтаамжтай агаарын хөлөг ашиглах явдал юм.
Европ болон Ойрхи Дорнодын зарим зангилаа цэг энэ хямралд хамгийн их өртөөд байна. Сүүлийн үеийн мэдээллээр Стамбул болон Мюнхен хотын нисэх буудлууд нислэгээ хамгийн ихээр цуцалсан бол Turkish Airlines болон Германы үндэсний агаарын тээвэрлэгч Lufthansa компаниуд үйл ажиллагаандаа нэлээд таналт хийжээ.
Lufthansa-ийн охин компани болох CityLine л гэхэд богино зайн 20 мянган нислэгээ цуцалсан байна.
Энэхүү хямралын гол шалтгаан нь АНУ-Израилийн Иранд хийсэн цохилт болон Хормузын хоолой хаагдсантай холбоотой. Энэ үйл явдлаас хойш онгоцны түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэн нь агаарын тээврийн компаниудын ашигт ажиллагаанд шууд цохилт боллоо.
Их Британи улс нь Европын хамгийн том түлш импортлогчийн хувьд энэ хямралд хамгийн эмзэг байгааг Goldman Sachs банкны шинжилгээнд дурджээ. Түлшний нөөц бага, импортын хамаарал өндөр байгаа нь дотоодын зах зээлд шатахууныг "рационаар" буюу хязгаарлалттай олгох хэмжээнд хүргэж болзошгүйг анхааруулсан байна.
Иймд Их Британийн засгийн газар “use-it-or-lose-it” гэх хатуу дүрмээ түр зөөлрүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр агаарын тээврийн компаниуд суудал дүүргэлт багатай нислэгийг цуцлахдаа дараагийн улиралд тухайн чиглэлд нисэх эрхээ алдах эрсдэлгүй болж байгаа юм.
Тээврийн сайд Хайди Александер салбарын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ "Одоогоор нийлүүлэлтийн шууд тасалдал үүсээгүй ч зуны амралтаараа аялах гэр бүлүүдэд тодорхой байдлыг бий болгох, эцсийн мөчид нислэг цуцлагдахаас сэргийлэх үүднээс бид урьдчилан бэлтгэж байна" гэж мэдэгдэв.
Агаарын тээврийн салбар шатахууны үнийн өсөлтөөс үүдэж "бүсээ чангалж" эхэллээ. EasyJet болон Wizz Air зэрэг компани эрсдэлээс хамгаалах (hedging) гэрээний ачаар зуны хуваариа хэвийн үргэлжлүүлнэ гэж амлаж байгаа ч зах зээлийн ерөнхий хандлага зорчигчдоос илүү их тэвчээр, төлөвлөлт шаардахаар байна. Засгийн газрууд татварын хөнгөлөлт үзүүлэхээс татгалзаж байгаа энэ үед компаниуд зөвхөн үйл ажиллагааны зохицуулалт, нислэг нэгтгэх замаар л энэхүү "түлшний шуурга"-ыг даван туулах гарц үлдэж.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 8
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4