2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 8
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4


Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8%-иар өссөн ч оны эхээр импортын үнэ, эрчим хүчний тарифын өөрчлөлт, төсвийн тэлэлт инфляцыг 9.6%-д хүртэл өсгөсөн. Энэ нь Монголбанкны зорилтот 8%-ийг давсан учраас мөнгөний бодлогын хүүг хоёр нэгжээр өсгөн, 12%-д хүргэсэн. Үр дүнд нь инфляцыг 7.5% хүргэж бууруулсан байна.
Гадаад валютын улсын нөөц өнгөрсөн онд $7 тэрбумд хүрсэн ч импортыг хөөрөгддөг хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хазаарлаж, гадаад валютын нөөцөө хамгаалахын тулд өр, орлогын харьцааг 45% болгон бууруулах шийдвэр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гаргасан. Ингэснээр гадаад валютын нөөц 2026 оны 4-р сарын байдлаар $7.3 тэрбумд хүрчээ.
Хамгийн гол нь, банкны системийн чанаргүй зээлийн харьцаа 5.1% болж буурсан бол нийт хөрөнгө нь ₮8.1 их наядад хүрч, эрсдэл даах чадвар нь сайжирсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал Монголбанкинд бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатайг анхааруулсны дагуу шинэ удирдлагын баг 19 газрыг 10 болгон нэгтгэж, орон тоог 700-гаас 560 хүртэл бууруулсан. Энэ нь үйл ажиллагааны жилийн зардлыг 15.1 тэрбум төгрөгөөр хэмнэжээ.
Монголбанкнаас хууль эрх зүйн реформ зайлшгүй шаардлагатайг онцолж, Төв банкны тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн бариад байна.
Гэхдээ цаашид гадаад орчин, хөрш орнуудын эдийн засгийн төлөв байдал, стратегийн ач холбогдол бүхий түүхий эдийн үнийн савлагаа зэрэг тодорхой бус байдлаас үүдэж инфляцын дарамт өсөх эрсдэл бодитой тулгарч байгааг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд өчигдөр /2026.05.06/ танилцуулсан.
Тэрбээр, цаашдаа инфляцын эсрэг арга хэмжээг шуурхай авч, дунд хугацааны зорилтот түвшинд бат бөх тогтворжуулах, валютын нөөцийг хадгалж, хамгаалах, банкны активын чанар, эрсдэлийн удирдлагад хяналтыг чангатгаж, тогтвортой байдлыг хангах, зээлийн хэт өсөлт, өрхийн өрийн дарамтын эсрэг макро зохистой бодлогыг цаг тухайд нь ашиглаж хэрэгжүүлэх, бодлогын ил тод байдлыг хангах зэрэгт төвлөрч ажиллахаа илэрхийлэв.
Гэхдээ, төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын харилцан уялдаа, сахилга бат, бүтцийн суурь реформыг хэрэгжүүлэхэд УИХ-ын дэмжлэг хэрэгтэй байна гэв.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 8
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4