
Захиалагч зөвшөөрөхгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй!
Иргэн А нь “Д” компаниас 2020 онд орон сууц захиалжээ. Орон сууцны барилга ашиглалтад орсны дараа А нь захиалсан орон сууцыг авах гэтэл Д компани Ковид-19 цар тахлын улмаас тус орон сууцны үнэ нийт 24,007,500 төгрөгөөр нэмэгдсэн хэмээн нэмж төлөхийг шаардсан. Захиалагч анх гэрээгээр тохиролцсон үнээр төлбөрийг төлөх ёстой гэж маргаж байгаа бол гүйцэтгэгч компани нь цар тахлын нөхцөл байдлын улмаас гэрээг өөрчлөгдсөн нөхцөлөөр буюу нэмэгдсэн үнээр гүйцэтгэх ёстой гэж маргаж байна.



















