НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хаалттай хурлын нээлттэй тэмдэглэл: "АБ" бүлэг Ерөнхий сайдыг налжээ
МЭДЭЭ

Хаалттай хурлын нээлттэй тэмдэглэл: "АБ" бүлэг Ерөнхий сайдыг налжээ

2026 оны 5-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд Н.Учрал оролцжээ. Тэрбээр намын бүлгийнхэндээ махны үнийн эсрэг авах арга хэмжээ болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Х.Нямбаатарыг огцруулсан шийдвэрээ болон Оюутолгойн хэлэлцээрийн талаар, тэтгэврийн тогтолцоод реформ хийх, мөн бусад том төслүүдийн хэрэгжилтийг танилцуулсан байна.

Бүлгийн хуралдааны үеэр А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, Зулпхар, Х.Ганхуяг, Д.Рэгдэл, Г.Дамдинням нар үг хэлж, Х.Нямбаатарын бүдүүлэг ааш авир хэрээс хэтэрснийг буруутгажээ. Бүлгийн гишүүд хотын дарга зөв, соёлтой, хүн байх ёстойг хэлж, төр төмбөгөр, ёс ёмбогор байхыг бүгд сануулсан гэнэ.

Тэр тусмаа МАН-ын бүлэг дэх "АБ" фракц Ерөнхий сайдад илэрхий налсан маягтай үг хэлцгээсэн байна.

Том төсөл сонсоход гоё ч ямар үнэ өртөг, үр ашигтай вэ гэдэг нь хамгийн чухал. Гэхдээ том төсөл болгон том боломж авчирдаггүй. Зарим нь том хулгай, том луйвар болж байгааг МАН-ын бүлэг онцлон ярьсан аж. Мөн өнгөрсөн оны 10, 11-р сард түлшний үнэ хэвийн байхад нөөцийн махаа бэлтгэлгүй, тендерт шалгарсан гэх Х.Баттулгын хамаарал бүхий компаниуд ард иргэдийн аягатай хоолны махыг булаасанд Х.Нямбаатар буруутай гэх байр суурийг МАН-ын бүлгийн гишүүд хэлсэн байна.

Үндсэндээ, МАН-ын бүлгийн олонх нь Х.Нямбаатартай хариуцлага тооцсон Ерөнхий сайдын шийдвэрийг дэмжжээ.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Солонгосын Цахим шүүх шинжилгээний төвийн захирал, цагдаагийн академийн хүндэт профессор Хуеон Юу-г Монголд ирээд байхад нь уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

Oct 13, 2026

Дэлхийн эмэгтэй парламентчид чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид чуулж байна

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо