НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
МЭДЭЭ

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв

2026 оны 5-р сарын 7
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны /2026.05.06/ хуралдаанаар Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг авч хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монгол Улсын 2025 оны эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны үйл ажиллагааны үр дүн, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав. Тухайлбал, өнгөрсөн онд эдийн засгийн идэвхжил сайн байсан ч оны эхний хагаст импортын үнэ, эрчим хүчний тарифын өөрчлөлт, төсвийн тэлэлтээс шалтгаалан инфляц эрчимжиж, 2-р сард 9.6%-д хүрсэн. Энэхүү сорилтын эсрэг Монголбанк Мөнгөний бодлогыг хатууруулж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12%-д хүргэсэн. Үүний үр дүнд инфляц аажмаар буурч, оны эцэст улсын хэмжээнд 7.5% болж, Төв банкны зорилтот интервалд орж буурсан ч импортыг хөөрөгдөж буй хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад валютын нөөцөө хамгаалах шаардлага тулгарсан. Тиймээс оны эхэнд Мөнгөний бодлогын хороог ээлжит бусаар хуралдуулж, өр, орлогын харьцааны (DSTI) дээд хязгаарыг 45% болгон бууруулж, банкны төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх шийдвэрийг цаг алдалгүй гаргасан нь үр дүнгээ өгсний дээр гадаад секторын хувьд, төлбөрийн тэнцэл $1 тэрбумын ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөц оны эхнээс $1.5 тэрбумаар нэмэгдэж, 4-р сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу $7.3 тэрбумд хүрч баталгаажаад байгааг онцлов.

Түүнчлэн банкны системийн чанаргүй зээлийн харьцаа 5.1% болон буурч, системийн нийт өөрийн хөрөнгө 8.1 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 15.8%-тай гарсан нь салбарын эрсдэл даах чадвар сайжирсныг илтгэж байна. Цаашид Төв банкны хараат бус, бие даасан байдлыг Олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, өөрийн хөрөнгийн дутагдлыг бүрэн шийдвэрлэж, бодлогын орон зайгаа тэлэх, улмаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн реформ шаардлагатай. Иймд Монголбанкнаас боловсруулсан Төв банкны тухай болон Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгаагаа  Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт мөн хэлэв.

https://www.mongolbank.mn/

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ