
Ц.Баатархүү, Г.Хосбаяр нар О.Цогтгэрэлийн эсрэг талд гарчээ
Эрхбаригч МАН-ын бүлэг хоёр хагарсан бол сөрөг хүчний бүлэг ч мөн адил хоёр хуваагдсан бололтой. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас нь огцруулахаар О.Амгаланбаатар, Ө.Шижир нарын гишүүд гарын үсэг зурсан гэх албан бус мэдээлэл гарах болсон. Хэдийгээр тэд эл мэдээллийг үгүйсгэж буй ч овоо босгоогүй бол шаазгай хаанаас шагшрах вэ гэсэн үг байдаг.





















