НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
МЭДЭЭ

Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав

2026 оны 5-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын асуудлаар хуралдаж, банкнуудын 2026 оны 10-р сарын 1-нээс хойш татсан, 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаагаар татсан эх үүсвэрт 25%-иар заавал байлгах нөөц тооцох шийдвэр гаргасан. Өмнө нь Монголбанк нэг жилээс дээш хугацаатайгаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрт заавал байлгах нөөц тоодоггүй байсан бөгөөд ийнхүү макро зохистой бодлогын шийдвэрээр ЗБН тооцохоор болж байна. Энэ нь гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа энэ үед банкуудын гадаад валютаар татсан эх үүсвэрээс хамааралтай хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах зорилготой гэдгийг Монголбанк тайлбарлалаа. 

Сүүлийн жилүүдэд банкнуудын гадаад зах зээлээс татсан бонд болон зээлийн нийлбэр дүн банкны нийт эх үүсвэрийн 19 орчим хувийг бүрдүүлж, салбарын зээл ба хадгаламжийн харьцаа 138 орчим хувьд хүрээд байна. Хөгжиж буй орнуудын хувьд банкны системд балансаас үүдэлтэй эмзэг байдалд илүү анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг судалгааны ажлууд батлан харуулдаг. Мөн банкны актив, пассив дахь валютын болон хугацааны зөрүү нэмэгдэх нь эмзэг байдал гүнзгийрч буйг илтгэдэг байна. 

Монгол Улсын банкны салбарын хувьд системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжсэн бөгөөд Монголбанкнаас хийсэн стресс тестийн дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх зохистой түвшинд хангагдахаар байна. Гэсэн хэдий ч Монголбанкны зүгээс цаашид банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх, банкуудын хувьд гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татах сэдлийг урамшуулах зорилгоор дээрх бодлогын шийдвэрийг авч хэрэгжүүлжээ. 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ