НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нас барсан иргэний 1072 хувьцааг ирэх 7 хоногоос өвлүүлж эхэлнэ 
МЭДЭЭ

Нас барсан иргэний 1072 хувьцааг ирэх 7 хоногоос өвлүүлж эхэлнэ 

2026 оны 5-р сарын 27
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Засгийн газрын тогтоолын дагуу “ЭТТ-1072” хувьцааг өвлүүлэх ажлыг зургадугаар сарын 1-нээс буюу ирэх 7 хоногоос эхлүүлж, долдугаар сарын 1 гэхэд дуусгавар болгох аж. Тодруулбал, 2011-2026 оны хооронд нас барсан иргэний нэр дээрх хувьцааг хууль ёсны өв залгамжлагчид өвлүүлэх гэнэ.

Олон өв залгамжлагчтай тохиолдолд тэнцүү хэмжээгээр өвлүүлэх, мөн өвөөс татгалзаж, өв хуваах гэрээ байгуулах зохицуулалтыг ч бүрдүүлж өгөх гэнэ. Өв залгамжлуулах, өв хүлээн авах, ногдол ашгийг хэрхэн хуваарилах вэ гэсэн мэдээллийг тавдугаар сарын 30, 31-ны өдөр Сүхбаатарын талбайд иргэдэд өгөх юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ны үнэт цаас санхүүжилтийн хэлтсийн дарга Л.Ганзул “ЭТТ-1072 хувьцааг эзэмшдэг 135 мянга орчим иргэн нас барсан. Тэдгээр иргэний ₮66 тэрбумын өв хуримтлагдсан. 2025 оны ногдол ашгийг тооцвол ₮73 орчим тэрбумын хуримтал үүссэн.

Хэчнээн төгрөгийн хувьцаа өвлүүлэхвэ гэдэг нь хүн тус бүр дээр өөр, эзэмшдэг хувьцааны тооноос харилцан адилгүй байна. 158989 руу залгаж, нас барсан иргэний регистрийн дугаарыг крилл том үсгээр бичиж, хувьцааны мэдээллийг авах боломжтой.

Мөн хууль ёсны өвлөгч мөн эсэхээ батлахын тулд хамгийн сүүлд оршин сууж байсан баг хорооны Засаг даргаас тодорхойлолт авах шаардлагатай. Хууль ёсны өвлөгч болох иргэн нотариатын шаардах бичиг баримтыг бүрдүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг авах хүсэлтийг гаргана. Гэрчилгээг гаргуулж авсны дараа нотариатын цахим системээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээнэ. Үүний дараа ҮЦТХТ хувьцааг өвлүүлнэ" гэлээ.

Нас барсан иргэний хувьцааг өвлөх хууль ёсны хүн байхгүй тохиолдолд Иргэний хуульд зааснаар төрийн өмчлөлд шилжих гэнэ. Гэхдээ одоогоор өв хүлээн авагч байхгүй хэчнээн хүн нас барсан бэ гэсэн статистик судалгаа гараагүй байгаа аж. Мөн тухайн иргэний хувьцааны ногдол ашгийг төр юунд зарцуулах нь тодорхойгүй байна. 

Э.ЖАГАР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ