2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE hall”-д Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх (ETF)-ийг биржээр дамжуулан арилжаалах анхдагч зах зээлийн арилжааг 2026 онб 5-р сарын 14-ний өдөр эхлүүлж, цан цохих ёслол боллоо.
Ёслолын ажиллагааны чиглүүлэгч МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ энэ үеэр “Монголын Хөрөнгийн бирж нь хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах зорилтын хүрээнд томоохон шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд бид “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, биржээр арилжаалагддаг хамтын хөрөнгө оруулалтын сан буюу ETF-ийн нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн арилжаанд ийнхүү нэвтрүүлж байна" гэв.
Тус арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон газрын захирлууд, “Би Би Эс Эй ХОМК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Батаа, “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж тэргүүтэй албаны бусад төлөөлөл оролцсон.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлсэн үгэндээ "Өнөөдрийн арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг төрөлжүүлэх, олон улсын зах зээлийн чиг хандлагыг дотоодын зах зээлтэй уялдуулах чухал алхмын нэг болж байна.
Энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцогч, зохицуулагч байгууллагын удирдлагууд, мэргэжлийн оролцогчид болон хөрөнгө оруулагчдадаа, мөн журмын төслийг бичихээс эхлээд бүхий л шатанд хамтран ажилласан биржийн нийт хамт олондоо талархал илэрхийлье.
Ингээд “Голд трасс” санг үүсгэн байгуулж ETF буюу алтан дээр суурилсан шинэ бүтээгдэхүүний арилжааг Монголын хөрөнгийн бирж дээр эхлүүлж буй “Би Би Эс Эй ХОМК” ХХК-ийн хамт олон баяр хүргээд цан цохих ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдье” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал "Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
Тус сангийн гол онцлог нь хөрөнгө оруулагчид зөвхөн дотоодын зах зээл дээр биш гадаадын зах зээл дээр ч алтан дээр суурилсан ETF-д хөрөнгө оруулах боломжийг нээж байгаагаараа онцлог юм.
Өмнө нь Монголын хөрөнгийн зах зээлд анхны биржээр арилжаалагдах хамтын сангийн ETF-ийг 2023 онд Улаанбаатар бирж дээр гаргаж байсан. Тэгвэл энэ сан зах зээл дэх хоёр дахь сан болж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны хувьд Хөрөнгө оруулалтын сангуудыг бодлогоор дэмжин ажилладаг. Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт, менежментийн 37 компани 35 санг үүсгэн байгуулсан ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын санд нэгж эрх оруулсан иргэдийн тоо 125 мянга гаруй болсон бөгөөд хөрөнгийнх нь хэмжээ 650 орчим тэрбум төгрөгт хүрсэн тоон үзүүлэлттэй байна” хэмээн онцоллоо.
“Би Би Эс Эй ХОМК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Батаа “Алт бол урт хугацааны хөрөнгө оруулалт бөгөөд дэлхий нийтэд үнэ цэнийг хадгалагч металл. Үүнийг Монголын хөрөнгийн зах зээлтэй холбож байгаадаа баяртай байна. Энэхүү үйл хэрэгт хамтран ажилласан зохицуулагч байгууллага Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон ”Хаан банк” ХК, “Би Ди Сек” ҮЦК ХК-иуддаа маш их баярлалаа. Бидний гаргаж байгаа хөрөнгө оруулалтын сан Монгол хөрөнгө оруулагчдад үр өгөөжтэй сан болох болтугай” гэв.
Монгол Улсад хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг биржээр дамжуулан арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь хууль 2013 онд батлагдсан. Тухайн онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэгдэж, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар Хөрөнгө оруулалтын сан байгуулах, cангийн бүтэц, удирдлага, нэгж эрх гаргах, эзэмшүүлэх зэрэг үндсэн зохицуулалт бий болсон. Гэсэн ч нэгж эрхийг биржээр нээлттэй арилжаалах практик бүрэн идэвхжээгүй, голлон хаалттай сангийн хэлбэр давамгайлж байлаа.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2026 онд "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд ETF буюу биржээр арилжаалагддаг сангийн нэгж эрхийн арилжааг ийнхүү зах зээлд нэвтрүүллээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5