2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож чадаагүй явдал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүргэж байна хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэжээ.
2025 онд эдийн засаг 6.8 хувийн урьдчилсан гүйцэтгэлтэй гарсан нь сайн үзүүлэлт боловч энэ үзүүлэлтийг цаашид хэрхэн хадгалах вэ гэдэг илүүтэй санаа зовоож байна. Урьдчилсан гүйцэтгэлээр 2026 оны эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг ХАА-н салбар хангажээ. Эдийн засгийн өсөлтийн 42%-ийг ХАА-н салбар бий болгожээ. ХАА-гаас гадна уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, санхүү болон даатгалын үйл ажиллагааны салбарууд 91 хувийн эерэг нөлөөллийг үзүүлсэн бол бусад салбарууд 17 хувийн эерэг нөлөө, худалдааны салбар -8 хувийн нөлөөлөл үзүүлсэн байна. Тодруулбал, эдийн засгийн 20 салбараас голлох 5 салбар өсөлтийн үнэмлэхүй хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн бүтцийн бас нэг өрөөсгөл тал юм.
Хэдийгээр ХАА-н салбар нь 2025 онд өсөлтийг хангасан эдийн засгийн голлох салбарын нэг боловч салбарын өсөлт нь тогтвортой бус юм. 1991 оноос хойш 35 жилд ХАА-н салбар 12 жилд уналттай байсан бөгөөд 2024 онд хамгийн их буюу -28.71%-иар унаж байжээ.
2025 онд эдийн засгийн ихээхэн өсөлттэй байсан нэг салбар нь цахилгаан хий, уур, халаагуур гэсэн салбар бөгөөд энэ өсөлтийн голлох шалтгаан нь тухайн салбартай холбоотой үнийн өөрчлөлтийн асуудал байх боломжтой. Учир нь, энэ салбар дахь төрийн оролцоо дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд үнийг төрийн бодлогоор тогтоож ирсэн нь салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлж байсан.
Сүүлийн жилүүдийн өсөлтийг харвал 2022 онд ХАА, үйлчилгээ, 2023 онд уул уурхай, үйлчилгээ, 2024 онд уул уурхайн салбар голлон бүрдүүлж байсан байна.
Ийнхүү эдийн засгийн өсөлтийн бүтэц тогтворгүй, тодорхой салбаруудаас ихээхэн хамааралтай байгаа нь эдийн засгийн бүтцийн шалтгаантай холбоотой хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзжээ.
Уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбар голлосон эдийн засгийн загвартай болж байна
Монголын эдийн засгийн 50%-ийг 4 салбар, түүний мөн л 50%-ийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна.
Уул уурхайн салбар 1990 онд эдийн засгийн 12.5 хувийг эзэлж байсан бол 2004 оноос 20-иос дээш хувьд хүрч 2006 онд 28.45% хүрсэн нь дээд үзүүлэлт болж, 2023 онд дахин 28%-д хүрч байсан бол хамгийн бага нь 8% байжээ.
Уул уурхайн салбарын нөлөөлөл нэмэгдэхээс гадна бас нэг үзэгдэл эдийн засгийн бүтцэд ажиглагдаж байгаа нь ХАА, боловсруулах үйлдвэрийн салбарын эдийн засгийн нөлөө багасаж байгаа явдал бөгөөд эдийн засгийн бүтцийн хувьд төдийгүй өсөлтийн таамаглалд хийхэд анхаарах гол үзүүлэлтийн нэг болж байна. ХАА-н салбар 1996 онд эдийн засгийн 38.5 хувийг эзэлж байсан бол 2024 онд хамгийн доод түвшин болох 7.25 хувьд хүрсэн.
Боловсруулах үйлдвэрлэлийн салбар 1990 онд 21.4 хувьтай байсан бол мөн 2024 онд хамгийн доод түвшин болох 6.6 хувьд хүрсэн байна. Эдийн засгийн үлдсэн хэсэг нь төрийн болон төрийн бус үйлчилгээний салбар бөгөөд 2025 оны байдлаар нийт эдийн засгийн 52 орчим хувьтай тэнцэж байна.
Монгол Улсын хувьд 1990 оноос хойш буюу сүүлийн 35 жилд эдийн засгийн бүтцэд боловсруулах үйлдвэрлэл, ХАА-н салбарын эзлэх хувийн жин эрс буурч оронд нь уул уурхай, бүтээгдэхүүний цэвэр татвар, санхүү, даатгал, төрийн удирдлагын салбарын эдийн засаг дахь хувийн жин нэмэгдсэн байна. Харин эрчим хүч, ус цахилгаан, мэдээлэл холбоо зэрэг гол салбарын хувьд дорвитой өөрчлөлт гараагүй байна.
Эндээс бид уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбар голлосон эдийн засгийн загвартай болсон нь харагдах ба эдийн засгийг ойрын ирээдүйд уул уурхайн салбар, түүнээс хамаарах тээвэр, барилга, бусад худалдаа үйлчилгээ гэсэн байдлаар харах шаардлагатай болж байна.
Эдийн засаг дахь төрийн оролцоо
Эдийн засгийн бүтцийн хувьд бидний бас нэг онцолж байгаа зүйл нь эдийн засаг дахь төрийн оролцоо юм. Үүнийг ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хувь, эдийн засгийн гүйцэтгэлд хувийн хэвшлийн эзэлж буй хувь хэмжээгээр төлөөлүүлэн харах боломжтой. Үүнээс гадна эдийн засаг дахь “Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал” хэмээх салбар нь 1990 онд нийт эдийн засагт 2.2 хувь эзэлж байсан бол 2025 онд 5.3 болж 2.4 дахин өссөн нь төрийн оролцоо нэмэгдсэний бас нэг илрэл гэж хэлж болно.
Төрийн оролцоо тодорхой хэмжээнд нэмэгдэх нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах нөлөөтэй байж болно. Үүнээс эсрэгээр байхын тулд засаглалын чадавх, бүтээмж, төсвийн үр ашигт байдал сайн байх шаардлага тавигдана.
Эдийн засаг дахь төрийн оролцооны түвшин сүүлийн 12 жилд хамгийн дээд тал нь 2016 онд 39.8, хамгийн бага нь 2018 онд 29.0 хувьтай байжээ. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамаарч төсвийг тодорхой улс төрийн мөчлөгөөс хамаарч тэлдэгтэй уялдаатай юм.
Үүний нөгөө талд эдийн засгийн гүйцэтгэлд хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг суларч байгаа нь харагдаж байна. Эдгээр нь эдийн засгийн бүтцийн хувьд ирээдүйн хандлагад томоохон сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай хүчин зүйлс юм.
Монгол Улсын эдийн засгийн төлөв
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд 2026 онд эдийн засгийн өсөлт 5.7%, 2027 онд 6.3%, 2028 онд 6.5%-тай өсөхөөр төсөөлж байгаа. Төсвийн тогтвортой байдлыг хадгалахад энэхүү таамаглалтай холбоотойгоор ДНБ энэ түвшинд өсөх эсэх, түүнтэй холбоотой төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд төвлөрөх эсэх тухай асуудал гарна. Иймээс юуны өмнө эдийн засгийн өсөлтийг тодорхойлж байгаа салбаруудыг харах шаардлагатай.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр гол салбар болон бүтээгдэхүүний цэвэр татвар нь эдийн засгийн өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тухайн жилийн өсөлтөд 80 хүртэл хувийн нөлөөтэй байна. 2025 оны гол өсөлтийг тодорхойлсон ХАА-н салбар сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлтөд 4 удаа томоохон эерэг нөлөө үзүүлж байсан бол 4 удаа сөрөг нөлөө үзүүлж 2 жилд нь хэвийн өсөлттэй байсан нь салбарын өсөлтийн тогтворгүй байдлыг харуулж байна.
Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтөд ХАА-н салбар голлох нөлөө үзүүлсэн нь тухайн салбарын сүүлийн 35 жилийн дээд өсөлт бөгөөд суурь оны нөлөөлөл өндөр байсанд голлох анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн тухайн жилд нэрлэсэн дүнгээр хамгийн өндөр өсөлт үзүүлсэн салбарын нэг нь цахилгаан, хий, уур болон агааржуулалтын салбар бөгөөд үнийн зохицуулалтын нөлөө өндөр байснаас шалтгаалсан байх магадлалтай. 2020 онд цар тахлын нөлөөгөөр эрүүл мэндийн салбар хамгийн өндөр өсөлт үзүүлсэн гэх мэт гэнэтийн шалтгаанууд их байгаа нь Монгол Улсын эдийн засгийн нэг сул тал юм. Тогтвортой өсөлтөөс гадна хүртээмжтэй өсөлтийн асуудал ихээхэн чухал бөгөөд үүний цаана эдийн засгийн өсөлт нь өрх, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа тухай асуудлыг хөндөх шаардлагатай.
Монгол Улсын эдийн засаг уул уурхай үйлчилгээний хандлагатай болсон нь эдийн засгийн бүтэц, өсөлт, голлох өсөлтийг гаргаж байгаа салбаруудын байдлаас харагдаж байна. Эдийн засгийн бүтцийг ажиглавал уул уурхайн салбарын хувийн жин нэмэгдсэн үйлчилгээний салбар давамгайлсан, боловсруулах үйлдвэрлэл, ХАА-н салбарын оролцоо буурсан хандлагатай нь харагдана.
Нөгөө талаас төсвөөр дамжин төрийн оролцоо нэмэгдсэн, хувийн хэвшлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг суларч байгаа дүр зурагтай байгаа нь бас нэг анхаарах хүчин зүйл юм. Үүнээс үүдээд эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбар, түүнд шаардагдах бараа, бүтээгдэхүүний худалдаатай холбоотой тээвэр, үйлчилгээний салбар, гадаад худалдаа тодорхойлсон байдалтай байгаа юм.
ХАА-н салбар зарим онд эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөөлөл үзүүлсэн нь уул уурхайн салбарын уналттай жилүүдэд голлон илэрч нь илэрч байгаагаас гадна өөрөө байгалийн хамаарал ихтэй эрсдэлтэй салбар юм. Иймд 2027-2029 оны эдийн засгийн төлөвийг таамаглах гол суурь нь мөн л эрдсийн бүтээгдэхүүний үнэ, гарцын асуудал тул түүнд суурилах шаардлага үүсэж байна. Уул уурхайн салбар, тээвэр болон бусад салбартаа хэрхэн нөлөөлөх нь таамаглалын гол үндэс болно.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27