НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
МСS өдөрт 3,3 тэрбум, сард 99 тэрбум төгрөгийн татвар төлж байна
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

МСS өдөрт 3,3 тэрбум, сард 99 тэрбум төгрөгийн татвар төлж байна

2026 оны 6-р сарын 15
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад групп компанийн амжилтаар М-Си-Эс Групп дахин тэргүүнд эрэмбэлэгдлээ.

Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, М-Си-Эс Кока-Кола, Юнител, Юнисервис Солюшн, Юнивишн, М-Си-Эс Проперти, М-Си-Эс Интернэйшнл, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс, Интернэйшнл Медикал сентер, М банк, Тотал Дистрибюшин зэрэг М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр шалгарсан юм.

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 4.7 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2025 онд 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид өөрийн болон бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож, 14 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байгаа билээ.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал 2025 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 4.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 6,706 аж ахуйн нэгж болон 2,708 хувь хүнээс 3.5 их наяд төгрөгийн эх оронч худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд бид нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчиндоо ээлтэй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж, 2025 онд нийт 101 нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, сүүлийн гурван жилд нийт 106 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Ийнхүү бид өдөр бүр 3.3 тэрбум, сард 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 14 мянган ажилтандаа сард дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 9,400 гаруй бизнес эрхлэгчээс сард дунджаар 292 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 30 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөрийг зарлалаа

Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөрийг зарлалаа

Лондонгийн хөрөнгийн бирж групп (LSEG), “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТХТ) ХХК хамтран (2026.09.15) “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” буюу технологи, дэд бүтэц ба давхар бүртгэлийн замын зураглал бүхий хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлалаа.

Sep 17, 2026

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ