2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И энэ сарын 13–15-ны өдрүүдэд Улаанбаатарт айлчлал хийхээр болсон товоо албан ёсоор зарлалаа. Ван И Хятадын Гадаад хэргийн сайдын хувиар Монголд гурван удаа ирсэн, дөрөв дахь удаагаа зочилж буйн зорилго нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгах аж.
Тэрбээр:
2018 оны 8-р сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байжээ.
2020 оны 9-р сард Монгол Улсад айлчилсан нь цар тахлын үеийн өндөр түвшний харилцааны нэг байсан гэж үнэлэгддэг.
2022 оны 8-р сарын 7-8-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж хоёр улсын худалдаа, дэд бүтэц, хил дамнасан хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн байна.
Ван И нь 1953 онд төрсөн. Өдгөө 73 настай. БНХАУ-ын хамгийн туршлагатай дипломатчдын нэг. Уран нарийн дипломат тоглолт хийхдээ гаршсан Бээжингийн гадаад бодлогын гол стратегич юм.
Монгол, Хятад хоёр улс нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, манай хамгийн том худалдааны түнш юм. Ван Игийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, уул уурхай, дэд бүтэц, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудыг урагшлуулахад чиглэж буй гэж ажиглагчид харж байна.
Дэлхийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй үед Улаанбаатар-Бээжин хоёр улс өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх чухал алхам болж байна.
Айлчлалын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь “Хятад-Монгол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд агаад хоёр улсын төрийн тэргүүнүүдийн стратегийн удирдлага дор хамтын харилцаа тогтвортой хөгжиж байна. Энэхүү айлчлалаар дамжуулан хоёр орны удирдагчдын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, Хятад-Монголын иж бүрэн стратегийн харилцааг урагшлуулах юм” гэж хэлснийг Бээжингийн хэвлэлүүд онцолжээ.
Түүний хэлсэн үгэнд “задлан хийвэл” дараах гурван гол консепц харагдаж байна.
Хятадын гадаад бодлогын албан ёсны хэллэгт "стратегийн удирдлага" гэдэг нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гаргасан шийдвэр, ерөнхий чиг хандлагыг хэлдэг. Линь Жянь үүнийг онцолсноороо Ван И-гийн энэ удаагийн айлчлал бол зүгээр нэг салбарын сайдын түвшний айлчлал биш, харин Ши Жиньпиний шууд чиглэл, даалгавраар хэрэгжиж буй, дээд түвшний тохиролцоонуудыг газар дээр нь ажил хэрэг болгох зорилготойг баталж байна.
Хятадын дипломат харилцааны практикт хөрш орнууддаа хандаж, "уул усаар холбогдсон" гэх зүйрлэлийг байнга ашигладаг. Энэ нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал, барууны орнуудын нөлөө хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, Монгол-Хятадын харилцаа газар зүйн өөрчлөгдөшгүй өгөгдөл дээр суурилсан болохыг сануулж буй хэрэг. Мөн Монгол Улсын баримталдаг гуравдагч хөршйн бодлого нь Хятадын язгуур ашиг сонирхолд заналхийлэхгүй, тэнцвэртэй байх ёстой гэх далд санааг ч агуулдаг.
Айлчлалын хамгийн гол прагматик зорилго нь Бээжингийн зүгээс хоёр улсын удирдагчдын өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг хурдан хугацаанд бодит ажил хэрэг болгохыг Улаанбаатараас хүлээж байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, Ван И сайд Монголд ирэхдээ шинэ санал тавихаас илүүтэй, өмнөх амлалт, ажлуудын "гүйцэтгэлийг дүгнэх", гацааг гаргахад анхаарна гэдгийг Линь Жянь урьдчилан, дипломат байдлаар сануулж буй юм.
ВАН И ГЭЖ ХЭН БЭ?
Ван И 2013-2022 он хүртэл 9 жил Хятадын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн ч, 2023 оны 7-р сард залгамжлагч Цинь Ган нь албан тушаалаасаа огцорсны дараа дахин томилогдон ажиллаж байна.
Тэрбээр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн. Энэ нь түүнийг Хятадын коммунист намын дээд түвшний шийдвэр гаргах цөөнх удирдагчдын нэг гэдгийг илтгэнэ.
Намын Төв хорооны Гадаад хэргийн комиссын ажлын албаны дарга нь Хятадын гадаад бодлогыг зангиддаг хамгийн дээд тушаал юм. Үндсэндээ, Хятадын гадаад харилцааны салбарт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дараа орох 1 дүгээр хүн юм.
Бээжингийн Олон улс судлалын их сургуулийг ази, ази-номхон далайн судлал, япон хэлний чиглэлээр төгссөн. Олон улсын харилцааны магистр, эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй.
Олон улсын дипломатууд түүнийг маш уян хатан, яриа хэлэлцээний өндөр соёлтой, нөгөө талаар Хятадын язгуур ашиг сонирхлыг хамгаалах үед тууштай, хатуу байр суурь баримталдаг технократ улстөрч, Хятадын дипломат албаны гол стратегич гэж үздэг.
Тэрбээр АНУ болон Хятадын зөрчилдөөний үед Бээжингийн дуу хоолойг дэлхий дахинд хүргэх гол нүүр царай болж ирсэн.
Монгол Улсын хувьд Ван И нь хоёр улсын "Иж бүрэн стратегийн түншлэл"-ийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд гол анхаарал хандуулж, ойр ойрхон давтамжтай айлчилдаг, манай улс төрийн хүрээнийхний сайн мэдэх дипломатч юм.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9