2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Монгол Улсын 2011 оны 17.3%-ийн эдийн засгийн өсөлтийн 13.5%-ийг “Оюутолгой” компани дангаараа бий болгожээ.
Бизнес эрхлэж, үйлдвэрлэл явуулж байгаа ААН, иргэн бүр Монгол Улсад баялаг бүтээж, эдийн засагт хувь нэмрээ оруулж байдаг. 40-50-хан метр квадрат байр түрээсэлж гар урлал эрхэлж байгаа иргэн, их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, олон мянган ажлын байр бий болгон үйлдвэрлэл явуулж байгаа компани аль аль нь эдийн засгийг тэтгэж, улсын төсвийг бүрдүүлж, энэ үйлдвэрлэлээс салбарласан олон үр нөлөөг нийгэмдээ үзүүлж байдаг.
Тэр дундаа Оюутолгой төсөл шиг том бүтээн байгуулалтын Монголын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөний цар хүрээ өргөн.
“Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” ХХК-ийн оруулж буй хувь нэмэр” хэмээх энэхүү судалгааны тайланг MMCG компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн ухааны доктор М.Эрдэнэбаяр нар хийжээ.
Энэхүү судалгаанд “Оюутолгой” компанийн Монгол Улсын ДНБ-д үзүүлэх нөлөө нь зөвхөн өөрийн шууд бий болгосон нэмүү үнэ цэнээр хязгаарлагдахгүй, түүний үйл ажиллагаа ханган нийлүүлэгчид, ажилчдын орлого, хэрэглээ болон бусад салбарт дамжин тархаж, нийт эдийн засагт үзүүлж буй үржүүлэгчийн нөлөө буюу давлагаалсан нөлөө (ripple effect)-г гаргажээ.

“Оюутолгой” ба ДНБ
Монгол Улсын ДНБ сүүлийн 15 жилийн хугацаанд буюу 2010-2024 оны хооронд 9.8 их наяд төгрөгөөс 80.7 их наяд төгрөг болж, эдийн засаг 8.3 дахин тэлжээ. “Оюутолгой” компани энэ хугацаанд нийтдээ 65.8 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгосон нь энэ хугацаанд бий болгосон Монгол Улсын ДНБ-ий 12.9%-ийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Монгол Улсад шинээр бий болсон 8 төгрөг тутмын ойролцоогоор 1 төгрөгийг “Оюутолгой” компани бүрдүүлж байжээ.
Сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улс нийтдээ 512.2 их наяд төгрөгийн ДНБ-ийг бүрдүүлсэн бөгөөд жилд дунджаар 34.1 их наяд төгрөгийн эдийн засгийн үнэ цэнэ бий болгосон байна. Үүнтэй харьцуулахад, “Оюутолгой” компани 15 жилийн хугацаанд дангаараа Монгол Улсын ойролцоогоор хоёр жилийн дундаж ДНБ-тэй тэнцэх хэмжээний нэмүү үнэ цэнийг бүрдүүлжээ.
“Оюутолгой” компани 2010 онд 900 тэрбум төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгож байсан бол 2024 онд 4.7 их наяд төгрөгт хүрч, 5.2 дахин өссөн нь Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр, үр нөлөө хэрхэн нэмэгдэж байгаа харуулж байна.
Сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт “Оюутолгой” компанийн оруулсан хувь нэмэр буюу ДНБ-д эзлэх хувийг дараах 5 үе шатанд хувааж авч үзэж болохоор байна:
“Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” болсон үе буюу 2010-2012 он. Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжиж, баяжуулах үйлдвэрийг барьж эхэлснээр 2010 онд “Оюутолгой” компани ДНБ-ий 9.2%-ийг бүрдүүлжээ. Оюутолгой” хөрөнгө оруулалт нэмэгдэж 2011 онд ДНБ-ий 18%-ийг бүрдүүлснээр Монгол Улсын эдийн засаг 17.3%-ийн өсөж, дэлхий дээрх хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэг болж байсан. 9.8 их наядын эдийн засагт “Оюутолгой” компани 10.1 их наядын хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж чадсан.
“Эдийн засгийн тогтвортой байдлын тулгуур – Экспорт, валютын урсгалыг үүсгэгч” болсон үе буюу 2013-2015 он. Монгол Улсын эдийн засгийн өсөлт огцом саарч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, төсвийн алдагдал нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан, гадаад зах зээл дэх түүхий эдийн үнэ буурч эхэлсэн тэр үед “Оюутолгой” компани зэсийн баяжмалыг экспортод гаргаж эхэлснээр экспортын орлогыг үүсгэж эдийн засгийн тогтвортой байдлыг тодорхой хэмжээнд хангаж өгчээ. Хэдийгээр төслийн эхний үе байсан хэдий ч Монгол Улсын ДНБ-ий 6.4-8.1%-ийг бүрдүүлсээр байжээ.
“Хөрөнгө оруулалтын шинэ мөчлөгийн эхлэл” үе буюу 2016 он. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн эхлүүлж, 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж, хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ үе буюу 2016 оны Монгол Улсын эдийн засгийн хувьд “итгэл сэргэсэн эргэлтийн цэг” гэж нэрлэж болохоор байна. Гүний хөрөнгө оруулалтын нөлөөгөөр “Оюу толгой” компани Монгол Улсын ДНБ-ий 23.7%-ийг бүрдүүлж байжээ.
“Урт хугацааны суурийг бэхжүүлсэн бүтээн байгуулалтын үе” буюу 2017-2022 он. Энэ үеийг мөн гүний уурхайн болон орон нутгийн хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын үе гэж үзэж болно. “Оюутолгой” компани 2017-2022 оны хооронд жилүүдийн дунджаар Монгол Улсын ДНБ-ий 16.2%-ийг бүрдүүлж байжээ. Ерөнхийдөө 2010-2024 оны хооронд хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, тэдгээрийг санхүүгийн бүртгэлд бүртгэж буй байдлаас шалтгаалан “Оюутолгой” компанийн бий болгосон нэмүү цэн энэ хугацаанд харилцан адилгүй, хэлбэлзэлтэй байжээ. Тухайлбал, 2022 онд “Оюу толгой” компанийн Монгол Улсын ДНБ-д эзлэх хувь 31%-д хүрчээ.
“Хөрөнгө оруулалтаас үйлдвэрлэлд шилжиж, бодит өгөөжөө өгч эхэлсэн үе” буюу 2023-2024 он. Гүний уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрч, бүтээн байгуулалтын үе шат дууссан. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, гүйцэтгэлээс шалтгаалсан савлагаа арилж, “Оюу толгой” ХХК эдийн засагт бодит үр өгөөжөө тогтвортой өгч эхлэх болсон. Гүний уурхай 2023 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр цаашид “Оюутолгой” компани Монгол Улсын ДНБ-ий 8-12%-ийг бүрдүүлэхээр болж байна.
“Оюутолгой” ба эдийн засгийн өсөлт
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3%-д хүрч, дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч улс болоход уг өсөлтийн 13.5%-ийн өсөлтийг “Оюутолгой” компани дангаараа бий болгожээ. Хэрэв “Оюутолгой” компани байгаагүй бол” эдийн засгийн өсөлт тухайн онд 3.8% болох байжээ.
Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ, эрэлт буурч, макро эдийн засгийн, түүн дотроо төсөв санхүүгийн тогтворгүй байдал үүсэж эдийн засгийн өсөлт суларсан 2016 онд “Оюутолгой” компанийн Гүний уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдэж, бүтээн байгуулалтыг эхлүүлснээр эдийн засгийн уналтын мөчлөгийг сөрж, эдийн бууралт бус өсөлтийг бий болгожээ. “Оюутолгой”-н Гүний уурхайн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлт, тогтворжилтын эргэлтийн цэг болсон. Тодруулбал, тухайн онд “Оюутолгой” компани энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээгүй бол Монгол Улсын эдийн засаг 1.5%-ийн өсөлттэй байх бус эдийн засаг 21.2%-аар буурах байжээ.
Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ эргэн сэргэсэн, Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнээр 2018 онд “Оюутолгой” ХХК эдийн засгийн өсөлтийн хурдасгуурын үүргээ дахин гүйцэтгэсэн.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил 2022 онд дуусч, 2023 онд гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр “Оюутолгой” ХХК Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тогтвортой хувь нэмрээ оруулах нөхцөл бүрджээ.
“Оюутолгой” ба нэг хүнд ногдох орлого
Нэг хүнд ногдох ДНБ гэдэг нь тухайн улс нэг жилд бүтээсэн нийт баялгийг хүн амын тоонд хувааснаар гардаг дундаж хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, улс орон нэг жилд бүтээсэн баялгаа бүх иргэддээ тэнцүү хуваавал нэг хүнд хэд ногдох вэ гэдгийг харуулдаг үзүүлэлт юм.
Дэлхийн банкны ангиллаар тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ 4470 ам.доллароос дээш бол дунджаас дээш орлоготой улс орон гэж тодорхойлдог. 2022 оноос Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрч, дунджаас дээш орлоготой улс орон болсон. 2021-2024 онд “Оюутолгой” компани нь Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий жилд дунджаар 770 ам.долларыг нь бий болгожээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27