2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 1


Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд гуч гаруй жил өнгөрчээ. Гэвч улс төр, нийгмийн амьдралд социализмын үеийн сэтгэлгээ, бүтэц зохион байгуулалтын сүүдэр бүрэн арилаагүй байна.
Тухайлбал, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, эмэгтэйчүүдийн холбоо, залуучуудын холбоо, ахмадын байгууллага, МоАХ гэх мэтчилэн. Өнгөцхөн харвал эмэгтэйчүүд, ахмадууд, залуучуудын байгууллага нэртээ боловс угтаа улс төр, намын үзэл суртлын хэрэгсэл болдог бүтэц болж хувирсан.
Социализмын үед иргэдийг нас, хүйс, мэргэжил бүрээр нь ангилан зохион байгуулж, төрийн бодлогод захирагдах тогтолцоог бий болсон. Хүүхэд нь пионер, залуу нь эвлэл, эмэгтэй нь эмэгтэйчүүдийн холбоо, ажилчин нь үйлдвэрчний эвлэлд хүссэн ч эс хүссэн ч харъяалагдана. Энэ нь иргэний нийгэм биш, харин төрийн хяналтыг нийгмийн бүх давхаргад хүргэх дарангуйллын механизм байв. Тэдгээр байгууллагууд өнөөдөр ТББ нэрээр зүсээ сольсон ч үйл ажиллагаа зорилго чиглэл нь хэвээрээ. Эдгээр байгууллагуудын үндсэн зорилго, дүрэм журам ардчилсан нийгмийн суурь эрхүүдтэй зөрчилддөг.
Жишээ нь, Монголын, чөлөөт гэх нэртэй ахмадын байгууллагууд нь ахмадуудын нэрээр улс төрийн намууд, улстөрчдийн гар хөл болсон. Ахмадуудын эрх ашгийг хөндөх болохоороо албан тушаалтнуудын заавраар “тэтгэвэр нэм” гэж шаарддаг жижүүрийн ганцхан шаардлагатай.
Монголд 50 хүрсэн л бол хүн биш гэх нь холгүй үе хоорондын ялгаварлал улам нэмэгдэж буй. Ахмад настнуудад ажил хийх боломжийг хумьж, тэтгэврээс гадна ажил олох боломжийг ч хязгаарладаг. Гэтэл Монголын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэх болсон билээ.
Тэрчлэн залуучуудын, эмэгтэйчүүдийн тэр ч бүү хэл хүүхдийн байгууллага нь хүртэл улстөрчдийн эрх ашигт үйлчилдэг. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага Монголын эмэгтэйчүүдийн төлөө юу хийв гэдэг нь асуултын тэмдэг.
МАН-ын гишүүн Б.Оюунгэрэл гэх эмэгтэй тус байгууллагыг толгойлдог гэхээс өөрөөр эмэгтэйчүүдийн эл “бүтэц” охид, хүүхнүүдийн нэрийг зарж иддэг хэрэгсэл төдий болж хувирсан.
Залуучуудын байгууллага нь мөн адил социализмаасаа огтхон ч салаагүй. Аль нам эрх барина түүнд үйлчилдэг бичигдээгүй дүрэмтэй. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага болчихсон.
Тус байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Мандахбаяр гэхэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх байгууллагын хуримын гэрчээ болгож байсан гунигт түүх бий.
Эрэгтэйчүүдийн холбооны дарга нь эмэгтэй хүн байдаг нь эзэнтэй онигоо. Гэх мэтчилэн социализмын үед байгуулсан зарим байгууллагын үйл ажиллагаа одоо ч соц үеийнхээсээ төдийлөн дээрдсэнгүй. Улс төрийн намууд хүртэл дотроо эмэгтэйчүүдийн, ахмадын, залуучуудын байгууллагатай. Тэр байтугай ардчиллаар овоглож ирсэн Ардчилсан нам нь хүртэл социалист бүтцээсээ салаагүй. Нас, зүс эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаварлан гадуурхахыг ардчилсан Үндсэн хуульд хориглодог.
Атал ардчилсан нийгэм гэх атлаа, Ардчилсан нам гэх мөртлөө эмэгтэйчүүдийн үзэл бодлыг ганц хүн төлөөлнө гэдэг үндсэндээ ардчиллын суурь эрхүүдтэй харшилж буй юм. Ардчилсан нийгэмд хэн нэгэн томилогдсон төлөөлөгч биш, иргэн өөрөө дуу хоолойгоо хүргэх, эрхийнхээ төлөө тэмцэх ёстой. Түүнээс ганц байгуулага, ганц дарга улсын, улс төрийн намын бүх эмэгтэйчүүд, бүх залуусын эрх ашиг, үзэл бодлыг төлөөлнө гэж үзэх нь социалист нийгмийн сэтгэлгээний үлдэгдэл.
Эдгээр байгууллагууд тухайн цаг үедээ түүхэн үүргээ гүйцэтгэсэн байж болно. Харин өнгөрсөн үеийн гавъяагаар нь халхавчилж, өнөөдийн улс төрийн нохойд барьдаг мод болгохын төлөө тэжээх шаардлагагүй. Засаг төр нь ч, улс төрийн намууд нь ч!
Үнэндээ Монголд шинэ үеийн иргэний нийгэм хэрэгтэй байгаа болохоос хуучин нийгмийн үлдэгдэл, ялзарсан байгууллагуудыг байлгах, тэжээх шаардлагагүй. Төрөөс, намуудаас хараат бус, үзэл суртлаас ангид, сайн дурын үндсэн дээр нэгдсэн байгууллагууд нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна. Харин социализмын үеийн байгууллагуудын сүүдэрт амьдарсаар хэсэг хүн, улс төрийн бүлэглэлүүд, намууд, мафистууд л хожно.
Тэгэхээр нэг асуулт байна: Бид социализмын сүнс, сүүдэртэй нөхцсөөр байх уу, эрх чөлөөг эрхэмлэсэн, өөрийнхөө төлөө үгээ хэлдэг нийгмийг байгуулах уу? МАН-ынхан байг гэхэд ардчиллыг нэрээр амьдардаг Ардчилсан намынхан ядаж, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагаа татан буулгах нь ардчиллын суурь зарчимтайгаа нийцнэ.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 1