2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын “хаалга” нь геологи хайгуул байдаг. Монгол Улс сүүлийн хоёр жил энэ хаалгаа улс төр, хууль эрх зүйн хувьд түгжчихсэн. Экспортын 93%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараа бид өөрсдөө л “боомилсоор” байна.
2024 ОН: ХАЙГУУЛЫН САЛБАРЫГ ЦАРЦААВ
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд /асан/ Г.Ёндон 2022 онд болсон Эдийн засгийн форумын үеэр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нөөц баялгийг шинэчлэн тогтоохын тулд 2023 онд 400, 2024 онд 500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шаардлагыг багасгана гэж байв.
Гэвч тэрбээр хэлсэн үгэндээ эзэн болж чадаагүйг статистикаас харж болно. 2023 онд хайгуулын 471 талбайд сонгон шалгаруулалт зарлаж, 215-д нь тусгай зөвшөөрөл олгосон. 2024 онд хайгуулын лиценз олгох үйл ажиллагааг зогсоосноор 45 талбайд сонгон шалгаруулалт зарлаж, 42 тусгай зөвшөөрөл олгосноор өмнөх жилээс 4-5 дахин, өгсөн амлалтаас 10 дахин буурсан юм. Үндсэндээ, геологийн хайгуулын салбарын хувьд 2024 он “тэг зогсолт”-ын жил болсон байдаг.
Тиймээс уул уурхайн салбарынхан удаа дараа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг сэргээх санал яамандаа хүргүүлсний эцэст, 2025 оны гуравдугаар сараас эхлэн хайгуулын 246 талбайд сонгон шалгаруулалт зарлаж, 113 тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ нь улсын төсөвт 136 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Хэрвээ төлөвлөсөн ёсоор 400-500 хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон бол энэ дүн гурав дахин нэмэгдэнэ. Мөн шинэ, шинэ ордыг нээн илрүүлэх ажлууд эрчимтэй өрнөх ёстой. Хайгуулын салбарыг царцаах нь эдийн засгийн боломжийг хэрхэн үгүй хийдгийг 2024 оны жишээгээр харж болно.
ЦАХИМЖСАН Ч АРИЛААГҮЙ ХҮНД СУРТАЛ
Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 оноос сонгон шалгаруулалтын журмаар /тендер зарлаж/ олгож эхэлсэн юм. Ашигт малтмалын тухай хуулийн 18, 20 дугаар зүйлд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг болсон. Хэдийгээр хүний үйл ажиллагааг шат дараатай багасгасан ч аж ахуйн нэгжийн бүрдүүлэх баримт бичиг цөөрөөгүй, үнэлэх систем бүүр ч төвөгтэй болсон аж.
Зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжгүй. Салбарын сайд нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журам, сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг баталдаг. УИХ-ын дарга Н.Учралын чөлөөлөхийг хүсээд байгаа давхардсан захиргааны хэм хэмжээний актууд хайгуулын тусгай зөвшөөрөл авахад бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад нэмэлт дарамт болсоор байгаа юм.
2025 онд тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн ч хайгуулын зарласан талбайн 50%-д сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох журам баталсныг АҮЭБ-ын сайд /асан/ Ц.Туваан зарласан байдаг. Энэ нь зохиомлоор хөрөнгө оруулалтын босго тавьж байгаа нэг хэлбэр болсон ч гэж үздэг.
Монгол Улсын нийт газар нутгийн 80% нь тусгай хамгаалалттай болон нөөцөд хамаардаг учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Харин үлдсэн 20%-ийг бид боломжийнхоо хэрээр ашиглах ёстой.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын өгсөн мэдээллээр, нийт газар нутгийн 1.3%-ийг ашигт малтмалын ашиглалтын, 3.1%-ийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэлдэг. Одоогоор ашигт малтмалын 1768, хайгуулын 973 нийт 2741 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Олон улсын зөв жишгээр хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээс 4-5 дахин их байдаг бол манайд эсрэгээрээ байдаг. Энэхүү урвуу хамаарал нь Монгол Улс шинээр баялаг илрүүлэх бус байгаа нөөцөө шавхаж дуусах стратегиар зүтгэж байгааг илэрхийлдэг.
Бидэнд өнөөдөр газар нутгийнхаа 17 хувьд хайгуул хийх бодит боломж нээлттэй байна. Хөрөнгө оруулагчдад сайдын үзэмжээр өөрчлөгддөггүй хууль эрх зүйн орчин, ил тод дата бааз, сонгон шалгаруулалтын бодит босго хэрэгтэй байна.
Хайгуулын зөвшөөрлийг улс төрөөс ангид, мэргэжлийн болон ил тод өрсөлдөөний зарчмаар олгодог болох нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэх гарц. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг 800 гаруй байгууллагаас 2025 онд хөрөнгө оруулалтын орчны судалгаа авахад 100-гаас 53 оноос өгчээ. Энэ нь шинэчлэл хийх шаардлага байгааг илтгэсэн дүн билээ.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27