
Америкийн ардчилал эрсдэлд орсон уу?
Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд яг нэг жил болж байна. Энэ хугацаанд эрх мэдлийг маш ихээр өөртөө төвлөрүүллээ гэж түүхч, судлаачид бичжээ. Холбооны агентлагуудыг задалсан, хараат бус хяналтын байгууллагуудыг татан буулгасан, шүүхийн шийдвэрүүдийг эсэргүүцсэн, үзэл бодлын зөрчлийг дарж, улс төрийн дайснуудаа хяхан хавчсан, цагаачдыг чиглэсэн түүний арга хэмжээнүүд, гадаадын удирдагчдыг баривчлах, мэдээллийн хэрэгслийг дайрч доромжилсон гэх мэт үйлдлүүд нь АНУ ардчиллаа хадгалж чадах уу гэх эргэлзээг үүсгээд байна.





















