НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Компьютер, гар утасны үнэ өнгөрсөн оныхоос $100-300-аар өснө
МЭДЭЭ

Компьютер, гар утасны үнэ өнгөрсөн оныхоос $100-300-аар өснө

2026 оны 3-р сарын 12
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Гурван сарын өмнөхтэй харьцуулахад Улаанбаатарт зарагдаж байгаа санах ойн үнэ бараг 50% нэмэгджээ. Энэ нь Монголд бараа таваарын үнэ нэмэгдсэнтэй холбоотой биш дэлхий нийтээр санах ойн чипний үнэ нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Дэлхий даяар хиймэл оюуны хэрэглээ бүхий л салбарт нэмэгдэж, энэ нь хиймэл оюуныг хэрэглээг дэмжих түүхий эдийн сүлжээнд нь бүхэлд нь нөлөөлж эхэлсэн нь тэр юм. Санах ойн чипнээс авахуулаад барилгын материал, химийн үйлдвэрлэлд хүртэл нөлөөлж байна.

Сүүлийн үеийн супер хүчин чадалтай хиймэл оюун бүхий DDRS чипнээс гадна энгийн хэрэглээний компьютер болон камерт ашиглагддаг DDR2 болон DDR3 чипний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн хэмээн Тайванийн Elite Semiconductor Microelectronics Technology мэдээлжээ. Тус компанийн захирал Мин Чен Чанг “Миний хэзээ ч харж байгаагүй супер цикл эхэлж байна. 1990 оны сүүлээр зөөврийн компьютерийн буум болох үед ийм байдал ажиглагдаж байсан. Харин энэ удаагийн хиймэл оюуны буум илүү хүчтэй байхаар байна. Гол нь энэ нь богино хугацааны үзэгдэл биш урт хугацаанд хадгалагдах төлөв харагдаж байна. Бичил схемийн хомсдол хаа сайгүй байна” хэмээн ярьжээ.

Шинээр суурин болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас худалдан авах хэн ч өнгөрсөн жилийн үнээс 100-300 ам.доллар илүү төлөх хэрэг гарах нь.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Oct 28, 2026

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ