НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Супер Ерөнхийлөгчтэй байх Үндсэн хуулийн өөрчлөлтийг казахууд дэмжив
МЭДЭЭ

Супер Ерөнхийлөгчтэй байх Үндсэн хуулийн өөрчлөлтийг казахууд дэмжив

2026 оны 3-р сарын 16
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэх санал хураалт 3-р сарын 15-ны Ням гаригт Казахстанд боллоо. Санал хураалтын дараахан хийсэн урьдчилсан мэдээгээр санал өгөх эрх бүхий иргэдийн 73% нь оролцжээ.

Евразийн Интеграцийн институтийн мэдээгээр санал асуулгад оролцогчдын 86,7%, Астанагийн Нийгмийн асуудлыг судлах институтын мэдээгээр 87,4%, “Аманат” намын мэдээгээр 88,6% нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дэмжиж санал өгчээ.

Санал асуулгын албан ёсны дүнг 7 хоногийн дотор зарлана.

Казахстаны Сонгуулийн төв комиссийн мэдээгээр нийтдээ 9,126.850 хүн санал асуулгад оролцсон бөгөөд хамгийн өндөр ирц Кызылординский мужид бүртгэгджээ. Кызылординскийд санал өгсөн иргэдийн хувь 93,04 байжээ. Харин хамгийн бага ирц хуучин нийслэл Алматы болон шинэ нийслэл Астанад бүртгэгджээ. Алматы хотод санал өгсөн иргэдийн хувь 33,43 байсан нь 1997 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болов. Астана хотод ирц 60,36% байжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын санаачилсан. Токавын санал болгон Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтүүд:

  • Одоо бага хоёр танхимтай парламентыг нэг болгон Хуралдай хэмээн нэрийдэх,

  • Ерөнхийлөгч дараах албан тушаалтнуудыг томилох эрхтэй, үүнд, Ерөнхий прокурор, Дээд шүүх болон Үндсэн хуулийн шүүх, Үндэсний банк, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нарыг томилох,

  • Хуралдайн дэд ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр томилох

  • Ерөнхийлөгчийн санал болгосон Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хуралдайн спикерийг хоёр удаа дэмжээгүй бол Ерөнхийлөгч Хуралдайг тараах эрхтэй.

 

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Oct 28, 2026

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ