НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ-ын виз олгохдоо олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг нь шалгах болжээ!
МЭДЭЭ

АНУ-ын виз олгохдоо олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг нь шалгах болжээ!

2026 оны 3-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

2026 оны 1-р сарын 21-нээс эхлэн АНУ-ын Төрийн департамент АНУ-ын татвар төлөгчдийн зардлаар нийгмийн халамж ихээр хүртдэг гэж тогтоогдсон улс орнуудын (үүнд Монгол Улс багтана) иргэдэд цагаачлалын виз олголтыг түр хугацаагаар зогсоолоо. Тэгвэл 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө $10 мянгыг төлөх, ингэхдээ визэнд орохоосоо өмнө урьдчилж хийсэн тохиолдолд буцаан олгохгүйгээ зарлалаа. $10 мянга нь монгол төгрөгөөр 36 орчим сая төгрөг болно.

АНУ-ын Төрийн департаментаас гаргасан анхаарал татахуйц өөр нэг шийдвэр нь H1-B, H-4, F, M, J ангиллын виз мэдүүлэгчдийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээнд бичсэн мэдээллийг үндэслээд виз олгох эсэхээ шийднэ гэсэн үг.

Энэ шийдвэр өнгөрсөн оны 12-р сарын 15-наас хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал АНУ-аас H1-B, H-4, F, M, J ангиллын цагаачлалын бус виз мэдүүлэгч бүр өөрийн олон нийтийн сүлжээн дэх бүх профайлын нууцлалын тохиргоог “public” буюу нээлттэй горимд шилжүүлэх шаардлагатай. Улмаар АНУ-ын хуулийн дагуу таны хэн болохыг тогтоох, АНУ-д нэвтрэх эрхтэй эсэхийг тодруулах шалгалт хийх боломжийг бүрдүүлнэ.

АНУ-ын цагаачлалын бус визний эдгээр ангиллууд нь тухайн хүний зорчих зорилгоос хамааран өөр өөр эрх, үүргийг олгодог.

1. H-1B виз. Энэ нь нарийн мэргэжил эзэмшсэн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй гадаадын иргэдийг АНУ-д түр хугацаагаар ажиллуулах зориулалттай виз юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологи, инженерчлэл, шинжлэх ухаан, санхүү зэрэг нарийн мэргэжлийн салбарт ажиллах хүмүүст олгодог виз аж.  Ингэхдээ АНУ-ын ажил олгогч нь тухайн ажилтныг ивээн тэтгэж (Sponsorship), Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

2. H-4 виз. Тодруулбал, H-1B, H-2B, H-3 зэрэг "H" ангиллын виз нь гэр бүлийн гишүүдэд олгодог виз юм байна. Энгийнээр тайлбарлавал виз эзэмшигчийн хууль ёсны эхнэр/нөхөр болон 21-ээс доош насны гэрлээгүй хүүхдүүдэд олгодог виз аж. Гэхдээ АНУ-д амьдрах, сургуульд сурах эрхтэй боловч тодорхой тусгай зөвшөөрөл (EAD) авалгүйгээр ажил эрхлэх боломжгүй виз юм.

3. F виз. АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллеж, дунд сургууль эсвэл хэлний бэлтгэлд суралцах оюутнуудад олгодог виз аж. F-1 визийг үндсэн суралцагч оюутанд олгодог аж. F-2 нь F-1 виз эзэмшигчийн эхнэр/нөхөр, хүүхдэд олгодог виз юм байна. Гол нөхцөл нь сурах сургуулиасаа I-20 маягт авсан байх шаардлагатай.

4. M виз. Эрдэм шинжилгээний бус буюу техникийн, мэргэжил олгох сургалтад (жишээ нь: нисгэгчийн дамжаа, гоо сайхны сургууль, техникийн сургалт) суралцах оюутнуудад олгодог виз аж.

M-1 визийг үндсэн суралцагч оюутанд олгодог бол M-2 визийг үүний гэр бүлийн гишүүдэд олгоно. F визтэй харьцуулахад сургалтын явцад болон дараа ажиллах эрх (OPT) илүү хязгаарлагдмал байдаг.

5. J виз. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд олгодог виз. Соёл, боловсролын салбарт туршлага солилцох зорилгоор уг визийг олгодог. Үүнд оюутан, багш, судлаач, зуны ажил-аялал (Work and Travel), Au Pair зэрэг хөтөлбөр багтана. Гол нөхцөл нь хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагаас DS-2019 маягт авсан байх ёстой.

Монгол Улсын иргэдийн B1/B2 (жуулчин, бизнес) болон F, M, J (оюутан, солилцоо) ангиллын визний хугацаа хэтрүүлэлтийн хувь хэмжээ АНУ-ын дундаж үзүүлэлтээс дээгүүр байгаа нь "эрсдэлтэй" орнуудын тоонд багтахад хүргэсэн байна.

Х.ХАНДАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж (CME Group) болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний PhillipCapital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшопыг 2026 оны 10 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Oct 2, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана