
Уул уурхайн биржээр оны эхний хагаст 17.70 сая тонн бүтээгдэхүүн арилжааллаа
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн биржээр нийт 515 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулагдсанаас 441 арилжааны хэлцэл амжилттай хийгдэж, нийт 17.70 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.90 их наяд төгрөгөөр арилжааллаа.






















