НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Дэлхийн эмэгтэй парламентчид чуулж байна
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Дэлхийн эмэгтэй парламентчид чуулж байна

15 цагийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна. “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад Ази, Европ, Африк болон Латин Америкийн 25 орны парламентын төлөөлөгчид оролцож байгаа ба тэдний дунд парламентын дэд дарга, байнгын хорооны дарга, бүлгийн тэргүүн зэрэг өндөр түвшний төлөөлөл оролцож байна. Мөн Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид хэлэлцүүлэгт нэгдлээ.

Чуулга уулзалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүгд хуралдааныг даргалав.

Төлөөлөгчид бүгд хуралдаанд үг хэлэхээс гадна 5 сэдэвчилсэн хуралдаанд оролцоно. Тэд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшний бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлно. Чуулга уулзалтын төгсгөлд хэлэлцүүлгийн тойм-дүгнэлтийг танилцуулна.

Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлыг олон улсын тавцанд тууштай дэмжиж ирсэн бөгөөд энэхүү чуулга уулзалт нь Ерөнхийлөгчийн ивээл дор сүүлийн жилүүдэд Улаанбаатарт зохион байгуулсан эмэгтэйчүүдийн олон чухал арга хэмжээний үргэлжлэл юм.

Үүнд 2022 онд болсон Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурал, 2023 онд болсон Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд болсон Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэг багтана.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2026 оны 10-р сарын 9-ний өдрийн хаалтын ханшаар оны эхнээс 23%-иар өсч, 17.08 их наяд төгрөгт хүрсэнээр түүхэн дээд амжилт тогтоолоо.

Oct 12, 2026

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв