НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Г.Уянга: Х.Нямбаатарын сэтгүүлч Ж.Мядагбадамд олгосон хууль бус газрыг шалгуулна
МЭДЭЭ

Г.Уянга: Х.Нямбаатарын сэтгүүлч Ж.Мядагбадамд олгосон хууль бус газрыг шалгуулна

5 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг олон улсын интерполоор эрэн сурвалжлуулахаар иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар АТГ-ын өмнө мэдээлэл хийлээ. Энэ үеэр хотын дарга асан Х.Нямбаатарын нэг захирамжаар нийслэлийн ойн захад 8 айлын зуслангийн газрыг сэтгүүлч Ж.Мядагбадамд олгосон баримтыг илчиллээ.

Тэрбээр “Хотын дарга асан Х.Нямбаатар зохион байгуулалттайгаар бусдыг гүтгэх, хууль бус үйл ажиллагаа явуулснаа нуун дарагдуулах зорилгоор сэтгүүлчдийг хөлсөлж байсан байж болзошгүй мэдээлэл гаргаж байна. Бид #SaveТuul – Хатан Туулаа хамгаалая хөдөлгөөн өрнүүлээд явж байхад олон сэтгүүлч, үүнээс шударга 10 гэж өөрсдийгөө нэрлэдэг хэдэн хэвлэл биднийг харлуулан, үндэслэлгүй дайрдаг байсан. Тиймээс олон хоног хайсан нэг баримтыг олон нийтэд ил болгож байна.

Eguur.mn-н эрхлэгч, редактор Ж.Мядагбадам нь уг ажилбарт оролцсон байх боломжтой гэж үзэх мэдээлэл надад байна. Туулын хурдны зам төсөл нь 2025 оны 3-р сараас 2026 сарын 4-ны хооронд идэвхтэй байж байсан. Тэгвэл eguur.mn-ы эрхлэгч, эцсийн өмчлөгч нар нь уг төслийн талаарх мэдээлэл түгээх, нийтэд Х.Нямбаатрын ажлыг өмгөөлж, шаардлага тавьсан, үнэт зүйлээ хамгаалсан иргэдийг санаатай, зориуд гутаасан байх боломжтой. Үүний сэжүүр нь Ж.Мядагбадамын нэр дээр нэг өдөр гарсан 2026 оны 01-р сарын 19-ны өдөр захирамжаар зэрэг олгогдсон 8 (найман) газрын мэдээлэл байна, нийт энэ хүний нэр дээр уулын бэлд 10000 мкв орчим газар "гэр бүлийн хэрэгцээний" газар нэрээр цугларчээ. Ж.Мядагбадам сэтгүүлчийн газрын хүсэлт нь 1-р сарын 2-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд, ердөө 17 хоногийн дараа шийдэгдэж, нэг хүнд 8 газар олгогдсон байна. Газрын нэгж талбарын дугааруудыг нь egazar.gov.mn сайтруу орж дугаарыг нь хийж олох боломжтой:

1462703636
1462708117
1462707988
1462707987
1462707075
1462707008
1462703644
1462703628
1462707950
1462707074

ЦЕГ-т уг мэдээллийг өгч шалгуулна” гэв. Тэгвэл сэтгүүлч Ж.Мядагбадам "Би төрийн албан хаагч биш, нийтийн албан тушаалтан биш. Би бол хувийн ХХК-ийн захирал. Би лагерьтаа бараг жилийн дөрвөн улирал амьдардаг. Гэрчилгээ нь миний эзэмшлийн 1 газар дээр 2019 онд гарсан. Үлдсэн газруудыг худалдан авах замаар бөөгнүүлсэн. Алаг эрээн шарилжтай газар арваад жил амьдрахдаа хачин гоё орчин бүрдүүлсэн.

Нэг өдөр захирамж гарсан тухайд, би өөр дээр бөөгнүүлж, худалдаж аваад, татвар төлөх, кадастрын тавигдах шаардлагуудыг хангах, хянан баталгаа хийх зэргээр бүх үйлдлийг ном журмаар нь хоёр жил бараг дамнаад явчихсан. Тэгээд нэг бөөгнүүлээд өгсөн юм аа, Сүхбаатар дүүргийн газрын албанд “ном журам”-аар нь явахад Нямбаатар гэж хүний хэрэг надад үнэхээр гарахгүй ээ.

Миний эхний жижиг газрыг яг тойруулаад хүмүүс газар авахаар нь би хоёр хүүгээ нэг дор амьдраг, өөрийн нэр дээрээ гаргаж, банкны барьцаа хийх зэргээр л бодсон юм. Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй л юм" гэж нүүр номдоо бичжээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ