НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

2026 оны 10-р сарын 7
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Хөгжлийн банкнаас ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах зорилгоор Хархорум хотын нутаг дэвсгэрт 50МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц бүхий 30МВт/100МВт.ц батерей хуримтлуурын станц байгуулахад санхүүжилт олгохоор боллоо.

Тус төслийн явцтай Хархорум хотын бүтээн байгуулалттай танилцах арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.10.07) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Хархорум хотын Захирагч Л.Халтар, Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин нарын холбогдох албаны хүмүүс танилцлаа.

Энэ үеэр төслийг хэрэгжүүлэгч “Монхорус фьючер энержи” ХХК-иас гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 41.4 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд тус нарны цахилгаан станцыг 2026 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаа танилцуулав.

Энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад орсноор 80.7 сая кВт.ц эрчим хүч нийлүүлж, 40 мянган тонн нүүрсний хэрэглээтэй дүйцэх хэмнэлтийг бий болгох чухал ач холбогдолтой. Түүнчлэн оргил ачааллын үеийн импортын хамаарлыг бууруулж, бүс нутгийн цахилгаан хангамжийн найдвартай байдал нэмэгдэх тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас эрчим хүчний салбарт санхүүжилт олгоход онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк энэ оны зургаадугаар сард эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Эрчим хүчний яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн эрчим хүчний салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх, олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татахад анхаарч ажиллахаа онцолсон юм.

https://www.dbm.mn

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэн (IMD)-гийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс (World Competitiveness Center) эрхлэн гаргадаг IMD World Digital and AI Ranking 2026 буюу Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс судалгаанд хамрагдсан 70 улсаас 52.62 оноотойгоор 67 дугаар байрт эрэмбэлэгдлээ.

Nov 13, 2026

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв