

Дүүргийн Эрүү, иргэний хялбаршуулсан шүүхийн шийдвэрээ өчигдөр “Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг 30 хоногоор хорьж шалгах шийдвэрийг шүүхээс гаргасан. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа талаарх нотлох баримтууд хуульд заасны дагуу авагдсан тул шүүхээс прокурорын гомдлыг хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Иргэн П.Хишигбаярын гомдлын дагуу “Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг залилан хийсэн гэж цагдаагаас буруутган шалгаж яллагдагчаар татсан. Энэ хэрэгт Ерөнхий сайд асан хамтран оролцсон байж болзошгүй тул эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгагдаж буй аж. Тэрчлэн “Go Mongolia” төслөөр дамжуулан мөнгө угаасан хэрэгт шалгагдаж эхэлсэн. Нэмээд тагнуулаас үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт шалгаж буй бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо “Би 21 аймгийг тойроод үндэсний хэмжээний тэмцэл, иргэний дайнд уриалж чадна” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ нь мэдээж, жирийн иргэний үг биш. Л.Оюун-Эрдэнэ бол УИХ-ын гишүүн. Эрх баригч том намын дарга явсан. Эрх мэдэлтэй Ерөнхий сайд байсан. Эрх ашгаар сүлбэлдсэн улс төрийн бүлэглэлийн гол толгойлогч. Энэ утгаараа түүний үг зорилгогүй мэдэгдэл биш нь ойлгомжтой. Тэгэхээр түүний телевизээр хэлсэн уриалга бол нийгмийн аюулгүй байдлын эсрэг заналхийлэлд тооцогдоно.
“Херо энтертаймент”-ийн Б.Баатарыг баривчлахтай зэрэгцэн цагдаа, шүүх рүү хийх дайралт нийгмийн сүлжээнд идэвжиж байна. Эндээс дүгнэхэд
Монголын шүүх цагдаа хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй хэнд ч ял завшуулж болохгүй.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хурал /2026.10.08/ болов.
Oct 8, 2026


