
Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ
Монгол Улсын банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд баримтлах бодлогын чиглэл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын тогтвортой байдал, цаашдын шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн “Бодлогын хэлэлцүүлэг” зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, макро эдийн засгийн төлөв, банкны салбарт тулгамдаж буй асуудал, санхүүжилтийн шинэ механизм, активын удирдлага, технологи, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг асуудлаар санал солилцов.













